Шинэ мэдээ

МУГЖ Алтангэрэлийн Даваахүү

1992 оноос ҮУИТеатрт тасралтгүй 18 дахь жилдээ гоцлол бүжигчин, дасгалжуулагч багшаар ажиллаж байна.

2000 онд Монголын залуучуудын холбоо Хөдөлмөрийн алтан медаль

2001 онд Монгол улсын Соёлын яамны Жуух бичиг

2003 онд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан

2004 онд нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газрын шилдэг залуу алтан медаль

2005 онд МҮЭ-ийн соёлын тэргүүний ажилтан

2009 онд БСШУЯ –ны Мөнгөн мод оны шилдэг бүжигчин

2010 онд Монголын бүжгийн урлагийн зөвлөлийн оны шилдэг бүжиг дэглээчээр тус тус шагнагдсан авъяаслаг нэгэн.

Ахмад гавъяат бүжигчдээсээ сурч мэдсэн бүхнээ өөрийн уран бүтээлдээ тусган, хойч залуу уран бүтээлчиддээ ардын бүжгээ хөгжүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулж, хүчин зүтгэж яваа юм.

  • -1996 онд "Алтан Ураг" бүжгэн жүжгийн Гүр хаан Жамуухын дүрээр
  • -2005 онд Мэргэнд буусан чоно бүжгэн жүжгийн Их зайран, Хан улсын элч, баруун гарын Жүкигийн дүр
  • -2007 онд Их хүлгийн туульс бэсрэг бүжгэн жүжгийн Чингис хааны дүр
  • -2009 онд "Үлэмжийн чанар" цадиг түүхийн дуулал жүжгийн "Манжийн хаан"-ны дүр
  • -2009 онд "Нүүдэл" бүжгэн жүжгийн Хүн сүргийн омгийн ахлагч, Өндөр гэгээн "Занабазар"-ын дүр
  • -2010 онд "Салхиар хөглөгдсөн бүжихүйн увидас" нэртэй уран бүтээлийнхээ тайлан тоглолтоо тоглож байсан.
  • С.Сүхбаатар багшийнхаа шахаж, зөвлөсний ачаар бүжиг дэглэхүйн урлагт суралцан хэд хэдэн дэглэсэн бүжигтэй болсон нь
  • "Салхит Шувуу" , "Шилийн богдын салхи" бүжгүүд 2008 , 2009 онд Үндэсний баяр наадмын төрийн хүндэтгэлийн концертод тоглогдсон бөгөөд дотоодын үзэгчдийн төдийгүй жуулчдын үзэх дуртай гайхалтай номерын нэг болгож чадсан их бүжгийнхээ урлагт өшөө ихийг бүтээхийг зорьж яваа гайхалтай авъяаслаг бүжигчин, дасгалжуулагч юм.

  • admin
  • 4 жил, 7 сар өмнө
  • 0 Сэтгэгдэл