Шинэ мэдээ

2013 оны 11-р сард

Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн цомнол, Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шаравын хөгжим, Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн С.Сүхбаатарын дэглэн найруулсан АЛТАН УРАГ бүжгийн жүжиг нь анх1996 оны 7 сарын 6-нд ҮДБЭЧуулгын тайзнаа анх нээлтээ хийж байсан бөгөөд2000 оноос хойш дахин тоглогдоогүй билээ.

Алтан ураг бүжгийн жүжгийн ерөнхий зураачаар Ардын зураач, УГЗ Х.Гунгаасүх, Ерөнхий удирдаачаар МУСТА Н.Буянбаатар, Хувцасны зураачаар МУСТА Д.Ганболд нар ажиллаж байна.

Энэхүү Алтан ураг бүжгэн жүжиг нь Их эзэн Чингис хааны түүхээс сэдэвлэж бүтээсэн түүхэн бүжгэн жүжиг юм. Уг бүжгэн жүжигт Тэмүүжин анд Жамуха эцэг Тоорил хааны дэмжлэгтэйгээр Мэргэдэд булаалгасан Бөртэг буцаан авч улмаар Их монгол улсаа байгуулсан тухай үйл явдлыг бүжгийн хэлээр илэрхийлэх юм. Уг бүжгэн жүжиг нь ардын бүжгэн дээр тулгуурлаж, бүжгэн жүжгийн үндсэн хэлбэрээр хийгдсэн 2 дох томоохон бүжгэн жүжиг юм.

Гол дүрүүдэд:

Тэмүжин - Х.Хашхүү /бүжиг дэглээч/

Жамуха- СТА А.Даваахүү /бүжигчин/

Бөртэ- Н.Мөрөн /бүжигчин/

Тоорил хаан Д.Эрхбилгүүн /бүжигчин/

Хуагчин хатан - мугж Ш.Одонтуяа /бүжигчин/

Хасар Э.Уртнасан /бүжигчин/

Билгүүдэй Э.Ганзориг /бүжигчин/

Дармаалаа- СТА А.Батхүү /бүжигчин/ нар оролцон тоглоно.

Маркетингийн алба 11323954

  • admin
  • 5 жил, 3 сар өмнө
  • 0 Сэтгэгдэл