Шинэ мэдээ

2011  оны 9 сар             “Баавгай луугийн хооронд” орчин үеийн контенпарерь бүжгэн жүжиг

Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойд зориулЛАА.

  • Бүжиг дэглээч: Килина Кремона

                          Д.Баярбаатар

  • Хөгжмийн зохиолч: Бернард Порт

                                 М.Бирваа

Товч агуулга

Монголчуудын амьдралын хэв маяг, эрх чөлөө, Нүүдлийн соёл иргэншил нь ямар ч үед ямар ч дарлалд байсан ч гэсэн ард түмэн оюун санаа, зүрх сэтгэлдээ тэд эрх чөлөөтэй байсан ба Монгол хүн нүүдлийн соёл иргэншлээс улбаалан эрх чөлөөг эрхэмлэж ирсэн. Монгол орон говь, хангай хосолсон гайхалтай сайхан байгальтай орон учраас монгол хүн үүндээ сэтгэл ханамжтай байдаг. Гэтэл энэ даяарчлагдаж буй дэлхийд нэг талаас хөл нийлүүлэн алхахын тулд, нөгөө талаас язгуур соёлоо хадгалан үлдэж уламжлуулахын тулд ухамсартайгаар хөдөлмөрлөх нь монгол хүн бүрийн хариуцлага юм. Харамсалтай нь хүн бүр үүнийгээ ухамсарладаггүй. Килина миний хувьд 1999 оноос Монголд ирж олон бүжигчид, бүжиг дэглээч нарт орчин үеийн бүжгийн урлаг тэр дундаа /contenporaire/ бүжгийн техник, арга барил зэргээс зааж сургаж бүжиг дэглээч Д.Баярбаатартай хамтран “Цаг хугацаа салхи мэт хурдална” модерн балетыг франц, монголын уран бүтээлчидтэй хамтран 2009 онд бүтээсэн нь францад тоглож ихээхэн нэр хүндийг олсон юм. Энэ удаа ҮДБЭЧ-ын захиалгаар “Баавгай Луугийн хооронд” нэртэй модерн балетийг үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний түүхт 100 жилд зориулан бүтээх гэж байна. Би өөрийн сурсан мэдсэн урлагийг үлдээх үүрэг хүлээж монголд ирсэн юм.

орчин үеийн бүжгийн онцлог нь нэг бүжигт хэд хэдэн түүх, сэдвийг өгүүлж болдог. Үзэгч түүнийг хараад дор бүрнээ өөр өөрийнхөөрөө ойлгодог.

1-р үзэгдэл - Аз жаргал

Олон жилийн өмнө эрх чөлөөтэй тусгаар тогтносон улс баяр хөөр инээмсэглэл...

Арга билиг, амгалан тайван байдал, хайр, хүнлэг ёс, цэцэг өвс ногоо, биеийн гоо сайхан тал дунд морьтой давхих гэх мэт. Аз жаргалаар дүүрэн байгааг бүжигт тусган харуулна. Энэ бүжгийн жүжигт бүжгийн техник голлохгүй бүжигчдийн өөрсдийн арга барил, манер, эрх чөлөө, орон зайгаа мэдрэх ба бүжигчин дүрээ өөрсдөө бүтээнэ. Дуурайн хийх биш утга санаандаа орж өөрсдөө оролцон үндэсний монгол шинж төрхийг харуулна.

2-р үзэгдэл- Диваажин

Үндэсний намба төрхөөс орчин үеийн бүжгийн техникрүү шилжинэ. /Алчууртай/  бүжигчдийн бүжиглэл...гоцлол болон дүэт хоршиж бүжиглэнэ.

3-р үзэгдэл-Доройтол /манжийн дарлалд орсон үеийг харуулна/

Ер нь бүжгийн энэхүү үзэгдлүүдийг бодитоор биш хийсвэр, авангард орчин үеийн шийдлээр харуулахыг зорьсон юм. Энэ үзэгдэлд урьдны аз жаргал, гэрэл гэгээ байхгүй болж итгэл найдвараа алдсан байдал, үзэн ядалт, өлсгөлөн, өвчин зовлон, ядуурал, доройтол үзүүлнэ...бүжгийн дэглэлтийн хувьд орон зайгүй хөдөл, хөдөлгөөнийг бүтээх юм...

4-р үзэгдэл - Хайрцаг

Доройтлоос хайрцаг руу шилжинэ. Харагдах байдал нь хайрцаг, сараалжин дотор бүжигчид байх ба бүжигчний бүжиглэж байх үеийн зарим хэсэг харагдана. /хөл, гар биеийн зарим хэсгүүд/ Сараалжин тор, хана хэрэм, Шоронгийн байдал зэрэг бараан өнгийг илтгэнэ. Үүгээр эрүү шүүлт хэмээх хүнд үеийг бүжгийн хэлээр харуулна. Бүжигчид нь эрх чөлөөг эрхэмлэн тэмцэж байгааг  энэ үед Манж, Лам, Малчин ард, Морь хүү зэрэг дүрүүд гарч ирэх бөгөөд шатрын хөлгөөр нүүж буй хөдөлгөөн болон хүний амьдралын өдөр тутмын үйлдэл хөдөлгөөнийг бүжиг дэглэлтэндээ тусгах болно.

5-р үзэгдэл- Баавгай Луугийн хооронд

Баавгай- Монгол- Луу гэсэн санааг илэрхийлэх 3-лсан бүжиглэл байна. Улс төрийн үйл явдлыг бүжгийн бичлэг хөдөлгөөнөөр харуулна. Үүнд: нуугдах, бие биенээ хөөх, барьж авах, бие биелүүгээ түлхэх, зөөх тоглоом мэт байх болно. Түүхийн хувьд одоо орос, хятадаас тусламж гуйсан хэвээр байгаа...

6-р үзэгдэл - Эрх чөлөө

Эрх чөлөө рүү тэмүүлж буй хэсэг бөгөөд эрх чөлөөг магтан дуулна. Бүжгийн жүжгийн хөгжмийг Францын хөгжмийн зохиолч Бэрнард Порт, монголын залуу хөгжмийн зохиолчдын бүтээл /ҮДБЭЧуулгын М.Бирваа, Р.Бат-Эрдэнэ/ ашиглах бөгөөд хамтарч ажиллана. Үндэсний их найрал хөгжим үндэсний бүтээлээ тоглохоос гадна орчин үеийн /электрон акустик/ хөгжимтэй хоршин тоглоно. ҮДБЭЧ-ын Үндэсний Их найрал хөгжимчид, бүжигчид ажиллана.

  • admin
  • 5 жил, 7 сар өмнө
  • 0 Сэтгэгдэл