Grand TheatreДууны албаБ.БАТМЭНД /МУГЖ/

,

Б.БАТМЭНД /МУГЖ/

Баасанхүүгийн Батмэнд /МУГЖ/

Говь-Алтай аймгийн Тонхил суманд мэндэлсэн.

Намтар

  • 1998 онд СУИС-ийг ХБ, АЖ, ТШ, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын удирдлага дор “Уртын дуучин” мэргэжлээр бакалавр
  • 2007 онд СУИС-ийг “Урлаг судлалын ухаан”-ы магистр
  • 2015 онд Удирдлагын академийг “Төрийн удирдлага”-ын магистр
  • 1998 оноос Үндэсний Урлагийн Их Театрт ажиллаж байна.
  • 2014 оноос Монгол Улсын Консерваторын “Уртын дууны дуулах ур зүй” багшаар ажиллаж байна.

Бие даасан тоглолт:

  • 2003 онд “Засагт ханы хөх харчууд” хамтарсан тоглолт МБӨ
  • 2003 онд “Хослох зүрхний уянга” хамтарсан тоглолт хөдөө орон нутгаар
  • 2004 онд “Хослох зүрхний уянга” хамтарсан тоглолт ҮУИТ
  • 2005 онд “Санасан шүү …” тоглолт UBPalace
  • 2006 онд “Энх мэндийн баяр” хамтарсан тоглолт ӨМӨЗО
  • 2007 онд “Ханьсах сэтгэлийн дуу” хамтарсан тоглолт ҮУИТ
  • 2009 онд “Ээжийн үнэртэй нутаг” хамтарсан тоглолт хөдөө орон нутгаар
  • 2012 онд “Үлэмж эгшиглэн” хамтарсан тоглолт ҮУИТ
  • 2020 онд “Ханьсах сэтгэлийн дуу” хамтарсан тоглолт ҮУИТ

Аялан тоглолт:

  • 1998 онд Монголыг сурталчлах үзэсгэлэнгийн тоглолт Япон Осака
  • 1999 онд МУ-н соёлын өдрүүд Япон
  • 2001 онд Олон улсын ардын урлагийн фестиваль БНСУ
  • 2002 онд 2 улсын соёлын харилцаа БНСУ
  • 2004 онд Ардын урлагийн фестиваль Япон
  • 2004 онд МУ-н Ерөнхийлөгч Н.Багабандийн айлчлал АНУ
  • 2005 онд МУ-н соёлын өдрүүд БНХАУ
  • 2005 онд Дэлхийн Экспо үзэсгэлэн Япон Нагояа
  • 2005 онд Морин хуур хөгжмийн наадам фестиваль Япон
  • 2006 онд Зүүн Азийн урлаг спортын их наадам Макао
  • 2007 онд Ардын урлагийн фестиваль Тайвань
  • 2007 онд ҮДБЭЧ-н тоглолт БНСУ
  • 2008 онд ҮДБЭЧ-н тоглолт БНСУ
  • 2008 онд Ардын урлагийн фестиваль “Red sky” чуулгын хамт БНХАУ Хөх хот
  • 2008 онд Паралимпын соёлын арга хэмжээ “Red sky” чуулгын хамт БНХАУ Бээжин хот
  • 2008 онд Бээжин 2008 олимпийн хаалт, Дэлхийн ардын дууны наадам Бээжин хот
  • 2009 онд Ардын урлагийн фестиваль “Red sky” чуулгын хамт Канад Торонто хот
  • 2009 онд Ардын урлаг циркийн хамтарсан тоглолт Франц Ле-Ман
  • 2010 оны Өвлийн олимпын XXI наадмын нээлт Канад Ванкувер хот
  • 2012 онд Чингис хаан үзэсгэлэн-тоглолт АНУ Техас муж
  • 2014 онд Ардын урлагийн тоглолт Япон Акита муж
  • 2015 онд Монголын соёлын өдрүүд БНХАУ Бээжин, Шандун хотуудад
  • 2016 онд Ардын урлагийн тоглолт Итали
  • 2016 онд Ардын урлагийн тоглолт Япон
  • 2017 онд Азийн-15 фестиваль БНХАУ-ын Нингбо хот
  • 2018 онд “Монгол-Хятад-Орос” Экспо БНХАУ Улаан хот, Улаан цав аймаг

Гавьяа шагнал

  • 2004 онд Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан
  • 2011 онд МУ-н Засгийн газар, БСШУЯамны “Мөнгөн мод” шагнал
  • 2012 онд МУ-н төрийн дээд шагнал Алтан гадас одон
  • 2013 онд Канад улсын Засгийн газрын шагнал
  • 2016 онд OУ-ын “Гэгээн муза 13” уралдааны Шилдэг эрэгтэй дүрийн шагнал
  • 1999 онд МУАЖ Ч.Шархүүхэний нэрэмжит Уртын дуу дуулаачдын Улсын анхдугаар уралдааны ГУТГААР байр
  • 2000 онд “Морин хуур” шилдэг дууны наадмын ТЭРГҮҮН байр
  • 2004 онд XX зууны манлай уртын дуучин Ж.Дорждагвын нэрэмжит уртын дуучдын Улсын анхдугаар уралдааны ДЭД байр
  • 2006 онд XX зууны манлай уртын дуучин ХБ, АЖ, ТШ Н.Норовбанзадын нэрэмжит “Их Монгол Улс“ байгуулагдсаны 800-н жилийн ойд зориулсан ОУ-ын уртын дуучдын уралдааны ГРАНПРИ
  • 2007 онд нэрт уртын дууч С.Дамчаагийн мэндэлсэний 100 жилийн ойн нэрэмжит уртын дуучдын улсын уралдааны ГУТГААР байр
  • 2008 онд Монгол ардын богино дуу дуулаачдын улсын уралдааны ДЭД байр
  • 2008 онд “Гавъяатын гараа” МУСТА дуучдын дунд зохиогдсон улсын анхдугаар уралдааны ДЭД байр

Уран бутээлүүд

  • Бүтээсэн дүр:  /Тайзны/
  • 2001 онд “Учиртай 3 толгой” дуурийн гол дүр Юндэн
  • 2007 оноос “Сүнжидмаа” дуулалт жүжгийн гол дүр Мянган
  • 2008 оноос “Үлэмжийн чанар” дуулалт жүжгийн гол дүр Данзанравжаа
  • 2009 оноос “Нүүдэл” бүжгэн жүжгийн Модун Шаньюгийн тангарагийн дуу
  • 2014 онд “Оройн дээд” дуулалт жүжгийн гол дүр Чин Ван Ханддорж
  • 2016 онд “Учиртай 3 толгой” аялгуут, эмгэнэлт жүжгийн гол дүр Юндэн

 “Нарны домог”, “Алтан ураг”, “Мэргэнд буусан чоно”, “Монголын их хатад”, “Эрх цагаан унага”, “Ишиг хөөрхөн нэр”, “Сурын дуулал” зэрэг бүжгэн жүжгүүдийн гоцлол болон найрал дуунууд.

“Монгол түмний дуу-I, II”, “Ая эгшигийн Зээ нийлэх найр”, “Хөх Монголын эгшиглэн”, “Нүүдэлчдийн аялгуу”, “Мөнх тэнгэрийн Монгол”, “Наран мандах талын Монгол”, “Уул усны шивнээ”, “Есөн эрдэнийн орон” зэрэг концертын уран бүтээлүүдийн найрал болон гоцлол дууг дуулжээ.

Бүтээсэн дүр /Дэлгэцийн/

  •  1997 онд “Дуунд жаргасан зун” МҮОНРТ
  • 1997 онд “Сийлэн бөөр” МҮОНРТ
  • 1998 онд “Цасан талын дуу” МҮОНРТ
  • 1999 онд “Алгирмаа” МҮОНРТ
  • 1999 онд Жавар үргээсэн аялгуу МҮОНРТ
  • 2007 онд “Сүнжидмаа” дуулалт жүжиг МҮОНРТ
  • 2005 онд “Хослон дуулах заяа” тв концерт
  • 2006 онд “Энх мэндийн хадаг” ӨМӨЗО-ны Одон тв
  • 2007 онд Тв-ийн олон ангит зохиомжит нэвтрүүлэг Алчида мэргэн МНТовчоо тв
  • 2008 онд “Хөөрхөн төрсөн Янжинлхам” TV5
  • 2007 онд “Цэргийн баяр” NTV
  • 2007 онд “Түүхт цагаан сар” Юндэнгийн дүр NTV
  • 2007 онд “Хөх торгон дээл” зохиомж Догсом хурц MN25
  • 2009 онд “Цагаан сараар золгохгүй” тв зохиомж UBS
  • 2012 онд “Миний ардын дуунууд” тв концерт Монгол HD
  • 2016 онд “Эрийн сайхан хийморь” тв концерт MN25
  • 2017 онд “Учиртай 3 толгой” аялгуут эмгэнэлт жүжиг МҮОНРТ
  • 2019 онд “Үлэмжийн чанар” дуулалт жүжиг МҮОНРТ

Цомог:

  • 2005 онд “Үлэмжийн чанар” хамтарсан цомог
  • 2014 онд “Эр бор харцага” бие даасан цомог
  • 2010 онд “Red sky” хамтарсан цомог