Grand TheatreАлдартнуудВ.Оросоо /УГЖ/

В.Оросоо /УГЖ/

МУГЖ , Дуучин

В.Оросоо нь 1939 онд Архангай амгийн Цахир суманд төрсөн.

1954 онд дунд сургууль төгсөж, Архустын тракторч, комбайчин курст суралцаж төгсөөд Ингэт толгойн сангийн аж ахуйд тракторчноор 5 жил ажиллаж байжээ.

Ажилчин байх хугацаандаа  бага наснаасаа эхлэн сонирходог байсан урлаг, уран сайхныг орхилгүй дуулсаар 1959 онд Монголын залуучууд оюутны их наадамд оролцож 3-р байр эзлэн, 1960 онд ажилчны клубүүдийн гоцлол дуучдын уралдаанд мөн 3-р байр эзэлсэн байна.

1961 онд соёлын яамнаас зарлан явуулсан гоцлол дуучдын уралдаанд 3-р байр эзэлж улмаар урлагийн байгууллагад шилжин ажилласнаар түүний уран бүтээл, урлагийн зам нээгдсэн байна.

Тэрээр анхлан “Гарын 10 хуруу” гэдэг ардын богино дуу дуулж урлагийн мэргэжилтэн, үзэгч олноос өндөр үнэлгээ авч урлагийн замаа нээж жүжигчний урлах чадвар, дуулах ур зүйгээ дээшлүүлэн ажиллаж үзэгч, сонсогч олны танил дуучин болсон юм.

В.Оросоо “Гарын таван хуруу”, “Бүүжидмаа”, “Юндэн гөөгөө”, “Дэлгэрхэн дэлхий ”, “Нууцхан сэтгэл” зэрэг олон сайхан дууг гоцлон дуулж их амжилтанд хүргэж, ард түмэн эдгээр дууг Оросоогоор дуулуулах гэж хүсэн хүлээдэг болсон байна.

Түүний энэ их гавъяаг засгаас үнэлж 1973 онд МУГЖ цол тэмдгээр шагнасан юм