Шинэ мэдээ

1979 оны 8 сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн. 1994 онд Хөгжим Бүжгийн Коллежид элсэн суралцаж 1999 онд бүжгийн мэргэжлээр төгсөж өнөөг хүртэл ҮУИТ-ын гоцлол бүжигчнээр 18 дахь жилдээ ажиллаж байна.

Г. Уянга нь Үндэсний Урлагийн Их Театрт ажиллах хугацаандаа чуулгын бүх уран бүтээл бүжгийн жүжигт гоцлол болон туслах дүрийг амжилттай бүтээж ирсэнээс гадна бүжиглэх ур чадвар бүжгийн техник авъяасаараа өсөж яваа уран бүтээлч юм.
Г.Уянга нь тус театрт ажиллах хугацаандаа төрийн болон театрын уран бүтээлүүд ойн арга хэмжээнүүдэд тогтмол амжилттай оролцон бүжиг болон бүжгийн жүжгийн 70 гаруй бүтээлд гоцлол болон туслах дүрийг амжилттай бүтээсэн юм.
Г.Уянга нь бүжиглэхээс гадна бүжиг дэглэх эрдэмд суралцаж байна.
Г.Уянга нь Ардын бүжгийг сурталчилах зорилгоор өөрийн болон гадаадын орнуудад амжилттай тоглож ирсэн юм.Үүнд :Герман улсын Вонн хотноо болсон Монголын соёлын өдрүүд, Тайван улсад болсон ОУ-ын урлагийн их наадамд, ОХУ-д зохиогдсон Улаанбаатар хотын соёлын өдрүүд, БНХАУ-д зохиогдсон ОУ-ын Залуучуудын урлагийн их наадам, Япон,Хөх хот, Бээжин 2006 онд Итали улсад болсон бүжгийн наадамд хамт олноороо амжилттай оролцсоноос гадна Өвөрхангай, Баянхонгор, Дорнод, Дорноговь, Булган, Эрдэнэт, Дархан зэрэг аймгуудад урлагийн бригадаар явж орон нутгийн хөдөлмөрчдөд урлаг соёлоор үйлчилж байсан.
Г.Уянга нь хүүхэд байхаасаа бүжгийн урлагтай амьдралаа холбож Монголын хүүхдийн ордноос эхлэн мэргэжлийн бүжигчин болтолоо бүжиглэж 1992 онд Ц.Сэвжидийн нэрэмжит өсвөрийн гоцлол бүжигчдийн тэмцээнээс хүрэл медаль, 1995 онд Ц.Сэвжидийн нэрэмжит тэмцээнээс мөнгөн медалиар шагнагдаж байсан 2004 онд Улаанбаатар хотноо зохиогдсон олон улсын Алтан хараацай наадмын тусгай байрын шагналт, 2005 онд Ц.Сэвжидийн нэрэмжит Мэргэжлийн бүжигчдийн улсын уралдаанд Шилдэг гурвал бүжигчнээр шалгарсан.
Г.Уянга нь мэргэжлийн өндөр ур чадвар, уран бүтээлийн амжилт, авьяас билгийг үнэлж “МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГ" -ээр шагнуулсан юм.

  • admin
  • 4 жил, 7 сар өмнө
  • 0 Сэтгэгдэл