Шинэ мэдээ

Даваасүрэнгийн Баярбаатар /МУУГЗ/

ҮУИТеатрын Ерөнхий бүжиг дэглээч, хөөмэйч

1971 онд Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн.

1983-1988 онд ХБДС-г бүжгийн жүжигчин мэргэжлээр

1988-1994 онд Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгад бүжигчин

1994-1998 онд СУИС-ийг бүжиг дэглээч мэргэжилээр

1998-2001 онд СУИС-йин бүжгийн урлагийн тэнхимд монгол бүжгийн багш

2002-2006 онд ҮУИТ-ын ерөнхий бүжиг дэглээч

2008-2011онд тус чуулгын уран сайхны удирдагчийн албыг хашиж байсан.

Одоо ҮУИТ-ын Ерөнхий бүжиг дэглээчээр ажиллаж байна.

1988 оноос Алтай чуулгад ажиллаж байх зуураа хөөмийн гайхамшигт урлагт татагдан өөрт буй авъяас билгээ хурцалсаар, судлан товшуур, морин хуур хөгжмийг ч эзэмшижээ.

Түүний бүтээл нь олон ястан үндэстний бүжгийн уламжлал дээр суурилсан сэдэв, агуулгын баян сонголтоор өргөжүүлэн тэлсэн далд шийдэлт, өвөрмөц онцлог намба төрхөөрөө бусдаас өөр байдаг.

Тэрээр Чингис хаан" рок дуурийн бүжгийг дэглэсэн билээ.Мөн Т.Сэр-Одтой хамтран “Эр хур харцага" бэсрэг бүжгэн жүжгийг 1998 онд дэглэж, энэ төрөлд мөрөө гаргасан юм.

2003 онд хөгжмийн зохиолч Н.Жанцанноровтой хамтран түүхэн сэдвээр “Мэргэнд буусан чоно" хэмээх анхны ардын модерн бүжгэн жүжгийг ҮДБЭЧ-ын тайзнаа өөрийн бүжигчдийн хүчээр тайзнаа бүтээсэн.

Бүжгэн жүжгийн цуваа ҮУИТ-ын тайзнаа бүтээх төрийн шагналт Ц.Нацагдорийн хөгжим, төрийн шагналт Д.Төрбатын цомнолд “Нүүдэл"бүжгэн жүжгээр үргэлжлэн 2009 онд тайзнаа тавигдсан.

2000-2005 онд орчин үеийн бүжгийн чиглэлээр Францын нэрт бүжиг дэглээч Килина Кремонагийн удирдлага дор өөрийн оронд болон Франц улсын Леон хотын Ателей Десмое компаний сургалтад хамрагдан суралцсан.

Сурсан мэдснээ ажил болгосон нь “Цаг хугацаа салхи мэт хурдална" модерн бүжгэн жүжгийг өөрийн тайзнаа бүтээн улмаар Европын орнуудаар амжилттай тоглуулсан юм.

- Тэрээр бий биелээчдийн улсын анхдугаар уралдаанаас “Тэргүүн биелээч" цол

- Зууны манлай бүжиг дэглээч

- Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг дэглээчдийн улсын уралдаанаас “Ойрдын гоёл", “Ахуй биелэг" бүжгээрээ тэргүүн байр

- “Бие чинь болъё" бүжгээрээ Гран-При шагналуудыг тус тус хүртэж байсан.

- 2009 онд монгол хөөмийн олон улсын анхдугаар уралдаанд амжилттай оролцон, гоцлол төрөлд Гран-При хүртэж шилдэг хөөмийч гэдгээ нотолж байжээ.

- 2009 онд БНХАУ-ын ӨМӨЗО-нд зохиогдсон Чингис хааны цомын төлөөх олон улсын уралдааны дэд байр, “Аалз" бүжгээрээ мөнгөн цомыг хүртсэн нь монголын бүжиг дэглээчийн авъяас чадварыг тодоор харуулж чадсан байна.

Хөөмийн төрлөөр хэд хэдэн цомог гаргаж байсан нь Франц улсад бичүүлсэн “Тэнгэрлэг дуун"CD, 2005 онд “Баярбаатар Даваасүрэн"DVD, 2006 онд “Эгшиглэнт монгол хөөмэй" зэргийгтус тус гаргасан.

  • admin
  • 3 жил, 11 сар өмнө
  • 0 Сэтгэгдэл