Шинэ мэдээ

Нэрт дуучдын нэг Д.Самбуу нь 1950 онд Архангай аймагт төржээ.

-

Угийн дуу хууранд дуртай, дуулах авъяастай жаал хүүг дунд сургууль төгсөнгүүт Цэнхэр сумын клубын эрхлэгчээр томилж улмаар Улаанбаатар хотод дууны курст суралцуулсан нь түүний авъяас билгийг нээн хөгжүүлж дцаашид клард түмэндээ хүндэтгэгдэн хайрлагдсан нэрт дуучин болох замнал нь эхэлжээ.

-

Тэрээр 1970 оноос мэргэжлийн дуучнаар ажиллаж энэ хугацаанд дуулах арга ухаан жүжигчний уран чадварыг эзэмшихийн зэрэгцээ Марксизм лениннизмийн оройн их сургуулийн урлагийн ангийг төгсөж онолын мэдлэгээ дээшлүүлж байжээ.

-

Тэрээрмонгол хөөмийн хүнгэнэсэн аялгуу мэт төрөлхийн баргил хоолойныхоо өнгө аясад тохирсон урын сангийн эрэл хагуул, шинэ сонголт хийж ардын болон нийтийн уянгын олон арван дууг үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшин үлдтэл дотоод сэтэглээсээ амьдруулан дуулж өөрийн гэсэн өнгө аястай сайн дуучин болохоо богино хугацаанд харуулж амжилтанд хүрсэн юм.

-

Д.Самбуу нь эх орон ард түмнийхээ итгэж хүлээлгэсэн үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлж гадаадын олон орноор аялан тоглолт хийж,ая дуугаа өргөн өөрийн орны дууны урлагийг танилцуулж өндөр үнэлэлт авч тэдний сайн мэдэх нэрт дуучин болсон байна.

-

Түүний аъяас чадвар, хөдөлмөр бүтээлийг төр засаг өндрөөр үнэлж 1980 онд МУГЖ цол тэмдгээр шагнасан юм.

-

Д.Самбуу нь

Ахан дүүсийн дуу, Монголын сайхан дуу, Ая дууны найман эгшиг, Ардын аялгуу зэрэг маш олон концертод амжилттай оролцож хот хөдөөгийн олон тоглолтонд Нарлаг монгол орноо дуулъя, Малчин ааваа дуулъя, Магнаг үсэгтэй туг, Үйлсийн сайхан улаанбаатар, Говийн өндөр, Хэдэн гялаан хонь, Идэр жинчин, зэрэг нийтийн, уянгын болон монгол ардын олон арван дууг гоцлон дуулж ард түмнийхээ сэтгэл зүрхэнд шингэсэн гавъяатай алдартай дуучин билээ.Түүний хөдөлмөрийг өндрөөр үнэлж 2005 онд МУАЖ цол тэмдгээр шагнасан юм.

Ардын жүжигчин, Дуучин

  • admin
  • 4 жил, 10 сар өмнө
  • 0 Сэтгэгдэл