Шинэ мэдээ

Аливаа улс орны үндэсний уламжлалт урлаг нь үндэстэн, ястны амьдралын өвөрмөц төрх, зан үйл, хөгжил дэвшлийн нэгэн илэрхийлэл болдог бөгөөд өргөн утгаараа тухайн улс, үндэстний үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж байдаг учраас дэлхийн олон орон үндэсний уламжлалт урлагаа өвлөн уламжлуулах, дэмжихэд ихээхэн анхаарч байна. Мөн үндэстний уламжлалт урлагийг хамгаалах, уламжлан өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах нь бид бүгдийн үүрэг юм. Иймд эрхэм үзэгч та Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын /2019 оны 06-15 аас 09-15/ хүртэл тоглогдож буй Дэлхийд гайхагдсан Монгол Үндэсний Урлаг тоглолтод хүрэлцэн ирж, таалан соёрхоорой.

  • ulambayar94
  • 1 сар, 2 долоо хоног өмнө
  • 0 Сэтгэгдэл