Grand TheatreАлдартнуудД.Банзрагч /УГЖ/

Д.Банзрагч /УГЖ/

Дагийрагчаа овогтой Банзрагч нь 1936 онд Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн.

1964-1966 онд ХБДС-д оройгоор суралцаж 7-р анги төгссөн бөгөөд

1975-1978 онд Марксизм-Ленинизмийн их сургуулийг төгссөн юм.

1961-1965 онд Барилгын авто тээврийн 1-р баазад жолооч

1965 оноос эхлэн тухайн үеийн УАДБЧ / Үндэсний Урлагийн Их театрт/ дуучнаар ажиллах болсон юм.

Д. Банзрагч нь ардын болон зохиолын олон сайхан дууны урын сантай бөгөөд “Гарын арван хуруу”, “Гайхмаараа”,“Эрүү цагаан болжмор”, “Дөрвөн уул”, “Цэцэг нуур”, “Наран эрдэнэ эх орон”, “Таван булгийн төлчин”, “Хөдөө нутаг сайхан”, “Ариун цагаан хөдөлмөр”, “Сансарт хүртэл дуудлаа”, “Намрын хонгор салхи”, “Алтан шар зам”, “Саальчин бүсгүй” зэрэг 200 гаруй дууг амилуулан дуулсан юм. Мөн өөрийн шавь хөгжимчин Ц.Цэрэнхорлоо, Г.Гантуяа, дуучин О.Володъя, Борхүү нарт  зөвлөгөө, сургамжаа өгч байлаа. Тэрээр ЗХУ, БНАГУ, БНУАУ, БНСЧСУ, БНПАУ, БНСВУ, Азербайджан, БНХАУ, Лаос, Кампучи зэрэг улсуудад эх орноо төлөөлөн урлагийн тоглолтод оролцсон юм. Д.Банзрагч өөрийн уран бүтээлээрээ дуучин УГЖ Д.Самбуу, бүжигчин Ц.Чимэдцэрэн нарын хамт тайлан тоглолтоо хийж байв.Тэрээр өөрийн орны бүх аймаг, сум, САА, бригад, сууринаар урлагийн бригад ахлан олон зуун удаа тойрон явсан юм.

Д. Банзрагч нь 1973 онд БНМАУ-ын Гавьяат жүжигчин цолоор шагнагдсан билээ