Grand TheatreАлдартнуудД.Баттөмөр /УГЖ/

Д.Баттөмөр /УГЖ/

МУГЖ, Дуучин

Долгор овогтой Баттөмөр нь 1947 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн.

  • 1969 онд УАДБЧ-ын дэргэдэх уртын дуучдын курст суралцсан
  • 1973-1974 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд мужаан
  • 1975-1980 онд Монголын зохиолчдын эвлэлийн хорооны Үлгэрийн танхимд жүжигчин
  • 1980 оноос тухайн үеийн УАДБЧ / Үндэсний Урлагийн Их театр/-д дуучнаар ажиллаж эхэлсэн юм.

         Д.Баттөмөр нь Монгол ардын уртын дуу, богино дуу, харилцаа дуу дуулахаас гадна “Эрхэм төр”, “Өвгөн шувуу”, “Торой банди”, “Эрдэнэ засгийн унага”, “Дуртмал сайхан”, “Эр бор харцага”, Өлзий түвшин уул”, “Түмэн эх”, “Энх мэндийн баяр”, “Хоёр бор”, “Нарийн сайхан хээр”, “Будал цолмон”, “Ар хөвч”, “Хүрэн толгойн сүүдэр”, “Уяхан замбуу тивийн наран”, “Жаахан шарга”, “Дөрвөн цаг”, “Хөөрхөн халиун”, “Эртний сайхан, “Түрүү магнай” зэрэг 300 орчим уртын дууны олон төрөл зүйлийн  дууг дуулж байсан юм. Тэрээр зөвхөн дуу дуулахаас гадна “Сансрын нисгэгч”, “Ард Аюуш”, “Нарны туяа”, “Найрын ширээний ууц” зэрэг кинонд тоглож байлаа. Тэрээр  ЗХУ, БНАГУ, Этиоп, Йемен, Англи, Франц, БНАСАУ, Өмнөд Солонгос, Алжир зэрэг улс орнуудад айлчлан тоглож байсан юм.

Гавьяа шагнал:

  • 1993 онд Монгол улсын Гавьяат жүжигчин цолоор шагнагдсан билээ.