Шинэ мэдээ

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Хөгжмийн зохиолч


Дагвын Лувсаншарав 1926 оны 6 сарын 1-нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Зүүн хашаатын "Яндаг худаг" гэдэг газар төрсөн. 1942-1945 онд аймгийн ажилчны клубт жүжигчин, хөгжимчин, найруулагч, 1945-1949 онд Улсын хөгжимт театрт жүжигчин, дуучин, 1949-1952 онд Улсын хөгжимт драмын театрын найрал дууны багш, 1952-1954 онд Ховд аймгийн хөгжимт драмын театрт найрал дууны багш, уран сайхны удирдагч, 1954-1959 онд Москва хотын Хөгжмийн Их Сургуулийн найрал дууны удирдаачийн ангид суралцсан. 1960-1963 онд Улсын хөгжимт драмын театрт найрал дууны багш, 1963-1975 онд Улсын дуурь бүжгийн театрын уран сайхны удирдагч, 1975 оноос Улсын ардын дуу бүжгийн чуулгад дарга, уран сайхны удирдагчаар ажилласан.

1951 онд БНМАУ-ын гавъяат жүжигчин цол, 1963 онд БНМАУ-ын төрийн шагнал, 1981 онд БНМАУ-ын Ардын жүжигчин, 2000 онд Монгол улсын хөдөлмөрийн баатар цол тус тус хүртсэн.

  • admin
  • 6 жил, 6 сар өмнө
  • 0 Сэтгэгдэл