Grand TheatreАлдартнуудИ.Цогбадрах /УГЖ/

И.Цогбадрах /УГЖ/

Ишданзан овогтой Цогбадрах нь 1943 онд Дорноговь аймгийн Сүмбэр сум, одоогийн Говь-сүмбэр аймагт төрсөн.

1961 оноос тухайн үеийн УАДБЧ /Үндэсний Урлагийн Их театрт/-д хөгжимчөөр ажиллаж эхэлсэн юм.

Ажиллах хугацаандаа 1964 онд нийслэлийн 18-р сургуульд суралцаж 7-р анги төгссөн юм.

И.Цогбадрах нь монгол ардын “Дөрвөн Ойрадын татлага”, “Баруун Монголын бий татлагууд”, “Жонон харын явдал”, “Агсал”, “Цацал”, Уртын дуунууд,  “Хэнтийн өндөр ууланд”, “Эрдэнэтийн эгшиг”, “Үүлэн бор”, “Найрын дуу”, “Айраг нуурын долгио”, “Цонхон дээр суусан ялаа” зэрэг Монголын хөгжмийн зохиолчдын зохиол, дэлхийн шилдэг хөгжмийн зохиолч Р.Шуманы “Бодол”,, А.Рубинштейний “Аялгуу” зэрэг хөгжмийг гоцлон тоглосон юм. Түүнийг ХБ,АЖ,ТШ,”Зууны манлай уртын дуучин” Н.Норовбанзадын хуурчаар олон жил хамтарсан “гарын хуурч” гэж нэрлэж байв. Мөн ардын найрал хөгжмийн төрөл, зүйлийг арвижуулахын тулд морин хуур, ятгалга, товшуур, царгил (дуу намсгагч), лимбэ зэрэг 10 орчим нэр төрлийн хөгжмийн зэмсэг бүтээсэн юм. Тэрээр ЗХУ, БНАГУ, БНУАУ, БНФУ, БНБАУ, БНАСАУ, Япон, АНУ зэрэг улсуудад айлчлан тоглолтод оролцож байсан юм. Хөгжимдөхийн зэрэгцээ төгөлдөр хуур хөгжмийн хөгийг тэгшитгэх ажлыг тогтмол хийж иржээ.

Гавьяа шагнал:

  • 1993 онд Монгол Улсын Гавьяат Жүжигчин цолоор шагнуулсан юм.