Шинэ мэдээ

Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга нь Монгол улсын засгийн газар, Соёл спорт аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр хөдөө орон нутгийн иргэдэд соёл урлагаар хүрч үйлчлэх, үндэсний урлагаа сурталчлан таниулах зорилгоор зүүн бүсийн нутгуудаар Багануур дүүрэг, Хэнтий аймгийн Өндөрхаан хот, Батноров сум, Бэрх тосгон, Дорнод аймгийн Чойбалсан хот, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотуудад “МОНГОЛ УРЛАГИЙН ГАЙХАМШИГ” аялан тоглолтоо 04 дүгээр сарын 20-ноос 05 дугаар сарын 11-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Аялан тоглолтонд Ардын жүжигчин Д.Самбуу, МУГЖ дуучин Ш.Даваахүү, МУГЖ дуучин Н.Амгалан, МУГЖ дуучин Б.Сийлэгмаа, МУГЖ бүжигчин А.Даваахүү, МУУГЗ, удирдаач А.Цэдэн-Иш зэрэг алдар цолтнууд болон Үндэсний хөгжмийн Их найралын 30 хөгжимчид, 30 бүжигчид, 10 гаруй дуучид, арын алба тайз гэрэл дуу шум, менежментийн баг зэрэг 85 уран бүтээлчид оролцлоо.

Орон нутгийн ЕБС, цэцэрлэгийн х¿¿õýä багачууддаа çîðèóëàí “Ишиг хөөрхөн нэр” дуулалт бүжгэн жүжгийг 25 удаа, хөдөлмөрчид ард иргэддээ аймаг орон нутгийн онцлогт тохирсон шилдэг уран бүтээлээс дээжилсэн “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтоо 13 удаа тоглож, нийт 10,703 мянга гаруй үзэгчдэд үйлчлэн тэдний баяр талархал, нижигнэсэн халуун алга ташилтын дор үргэлжилсэн сайхан тоглолтууд болж өндөрлөлөө.

Бидний аялан тоглолтонд гүн туслалцаа үзүүлж хамтран ажилласан Хэнтий аймгийн засаг дарга Ж.Оюунбаатар, НХХ-ийн дарга Жавхлан, мэргэжилтэн Оюунбат, Б.Авирмэд захиралтай Хан Хэнтий чуулга, Дорнод аймгийн засаг даргын орлогч Хишигтогтох, Чойбалсан сумын засаг дарга Б.Энхцэцэг, НХХ-ийн дарга Алтанцэцэг, Л.Наранхүү захиралтай Хөгжимт Драмын Театр, Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь, засаг даргын орлогч Д.Хосбаяр, Т.Шинэхүү захиралтай Жаахан шарга театр, Д.Ганцэцэг даргатай Багануурын Соёлын Төв, Хэнтий аймгийн Батноров сумын засаг дарга Г.Тайванжаргал, И.Буянхишиг захиралтай Соёлын төв, Бэрх хотын засаг дарга Баасанжав, Г.Отгонсүрэн захиралтай Соёлын төвийн хамт олондоо ажлын амжилт хүсч, ҮДБЭЧ-ын нийт уран бүтээлчид баярлаж талархсанаа илэрхийлье!

Мөн Орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллага, театр, чуулгын хамтын ажиллагааг өргөжүүлж, найруулагч зураач, уран бүтээлчдийн мэргэжлийн туслалцаа үзүүлэх, харилцан туршлага, мэдээлэл солилцох зэрэг олон талт àæëуудûã хамтран зохион байгууллаа.

Манай чуулгын уран бүтээлчид сүүлийн 30 гаруй жил ийм олон хүний бүрэлдэхүүнтэйгээр ингэж аялан тоглолтоор яваагүй бөгөөд энэ жил Монгол орноо нар зөв тойрж, зүүн бүсийн аймгуудаас тоглолтоо эхэлсэн ба 2014 онд говийн аймгуудаар явж, говь нутгийн ард түмэндээ уран бүтээлээ хүргэх төлөвлөгөөтэй байна.

  • admin
  • 5 жил, 3 сар өмнө
  • 0 Сэтгэгдэл