Шинэ мэдээ

2011 оны 1 сар             “Мэргэнд буусан чоно” орчин үеийн бүжгэн жүжиг

Монголын анхны орчин үеийн бүжгэн жүжгийг ҮДБЭЧуулга Хүннү гүрний 2220 жилийн ойд зориулан сар шинийн өмнөхөн 1 сарын 30-31-нд ард түмэндээ толилуулах гэж байна.

  • Зохиолыг бичсэн Ц.Түмэнбаяр
  • Хөгжмийн зохиолч ТХШагналт Н.Жанцанноров
  • Найруулан дэглэсэн ҮДБЭЧуулгын УСУдирдагч СТА.Д.Баярбаатар

 

Мэргэнд буусан чоно бүжгэн жүжиг нь загалмайтны тооллын өмнөх 209 онд Монголын анхны төрт улс Хүннү гүрнийг байгуулж байсан Модунь Шань Юуйгийн тухай өгүүлэх юм. Хүннү гүрэн нэгэн цагтаа Солонгосын нутгаас Хятадын умардад оршин Тиан  шань уул хүртэл газар нутгийг эзэлж байсан түүхтэй.

Эхлэл

Есөн зоосоор мэрэг бөө тавина. Хүн чулууны дүр тодорно. Чонын улих  дуун. Монголчууд угсаа гарвалаа чононоос үүдэлтэй гэж үздэг.

Нэгдүгээр үзэгдэл

Чингис хаанаас өмнө мянган жилийн тэртээд Төв азид анхны Хүннү гүрнийг байгуулж хожим Шань Юуй буюу хаан өргөмжлөгдсөн Модунь хүү хөх тэнгэрт залбирч байна.

Хоёрдугаар үзэгдэл

Хүн овгийн удирдагч Түмэн Шань Юүй хайртай хатан Янжигаа хорон муу санаат эцэгтэйгээ эвсэн өстний нь нутагт төрсөн ганц хүүг нь илгээхээр сэм хуйвалдаж байна хэмээн хар дарж зүүдэлнэ.

Гуравдугаар үзэгдэл

Найран дээр Түмэн Шань Юуйгийн хадам эцэг Тахуу ирж Хятадын хан улсын элчийг авчирна. /Хаанд бараалхах ёслол/

Дөрөвдүгээр үзэгдэл

Залуу хүү Модун хайртай бүсгүйн хамт наадаж байх үеэр Хаан эцэг Түмэн нв хатан,эцэг хоёрынхоо ятгалганд орж хөрш оронруу хүүгээ илгээхээр дуудуулна.

Тавдугаар үзэгдэл

Харийн нутагт Модун энэлэн зовж хэцүү бэрх амьдралыг туулна.улмаар тэр нутгаас оргон гарна.

Зургаадугаар үзэгдэл

Модун үнэнч анд Зэс Теленгетэй хамт дуут сумаар хэрхэн тэмцэх тухай ярилцана. Улсынхаа баруун зүүн жигүүрийн удирдах жүк /Цэргийн удирдагчид/-үүдийг цуглуулна.

Долдугаар үзэгдэл

Модун мэргэн ухаант багш лугаа хэлэлцэнэ.

Наймдугаар үзэгдэл

Түмэн шань Юүй Модуны оргосон тухай дуулжээ. Таху Янжи нар мэгдэн сандарна. Түмэн шань юүй ордонд ганцаар үлдэхэд өөрийн улс орныг аврахын тулд өөр замгүй болсон Модун эцгийн амийг хороолгоно.

Төгсгөл

Модун эцгийн хойноос гашуудан сууна.

Хүннү улс тахин мөргөнө.

Модуныг ард түмэн Шань Юүйгаар өргөмжилнэ.  Тоглолтонд:

 

  • ҮДБЭЧ-ын бүжигчид, дуучид, ҮХИНайрал,          
  • Гурван цагаан чоно –Гоцлол бүжигчин М.Бямбаа, Э.Номин, И.Цацралсүрэн
  • Баруун гарын жукен – Бүжигчин П.Отгонжаргал
  • Зүүн гарын жукен – Бүжигчин Э.Уртнасан
  • Модунь Шаньюйгийн дурлалт бүсгүй – Гоцлол бүжигчин М.Бямбаа
  • Хан улсын элчийн дагуулууд – Бүжигчин А.Баярсайхан, Н.Нямбаяр
  • Янжин хатан – Гоцлол бүжигчин СТА Ж.Мандухай
  • Таху – Гоцлол бүжигчин СТА А.Батхүү
  • Бөө болон Хан улсын элч – СТА А.Даваахүү
  • Түмэн Шаньюй – Б.Сэрсэндэмид
  • Модунь Шаньюй – Гоцлол бүжигчин О.Тулга
  • Дасгалжуулагч багш – СТА А.Даваахүү
  • Концертмейстр – СТА Д.Нарангэрэл
  • Найрал дууны багш – СТА Д.Алтантуул
  • Хувцасны зураач - Мөнхцэцэг
  • Тайзны зураач, ҮДБЭЧ-ын ерөнхий найруулагч  – СТА Д.Ганболд
  • Удирдаач – СТА Р.Ганбат
  • Зохиолч – Түмэнбаяр
  • Бүжгийн жүжгийг найруулан дэглэсэн – ҮДБЭЧ-ын УСУдирдагч СТА Д.Баярбаатар
  • Хөгжмийн зохиолч – ТХШ Н.Жанцанноров 

  • admin
  • 5 жил, 8 сар өмнө
  • 0 Сэтгэгдэл