Шинэ мэдээ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд 1978 оны 1 сарын 23-нд төрсөн. 1985-1995 онд Баянхонгор аймгийн арван жилийн 1-р сургуулийг дүүргэж, 1995 оноос 2000 оны хооронд Соёл Урлагийн дээд сургууль төгссөн. 2008 оноос 2012 онд СУИС-д хөгжмийн зохиолчийн ангийг Төрийн шагналт Ц.Нацагдоржийн удирдлаган дор тус тус дүүргэжээ.

2000 оноос, өдийг хүртэл Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хөгжимчин, хөгжмийн зохиолчоор ажиллаж байна. Анхны бүтээл болох "Сүүтэй бурхад" морин хуурын чуулгад зориулсан уран бүтээлээр 1998 оноос уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн байна.

  • -1999 он "Цэцгэн хээтэй хавар" зохиолоороо Соёл урлагийн дээд сургуулиа дүүргэсэн.
  • -2006 он "Алтайн сарьдаг уулс" ҮИНХ(Үндэсний их найрал хөгжим)-д
  • -"Говийн зэрэглээ" бүжиг
  • -2008 он "Домог" ҮИНХ-д
  • -"Сальхит шувуу" бүжиг
  • -2009 он "Жороон жороо" бүжиг
  • -"Буйлган шаргын явдал" морин хуурын гоцлол
  • -2010 он "Ишиг хөөрхөн нэр" хүүхдэд зориулсан дуулалт жүжгийн хөгжмийн найруулга
  • -2011 он "Их нүүдэл" ҮИНХ-д зориулсан
  • -"Талын домог" морин хуурын гоцлол
  • -"Тайгын чимэг" бүжиг
  • -"Цацлын 9 хээ" бүжиг
  • -"Арван тавны сар" дуулалт жүжиг, тус жүжгээрээ "Гэгээн Муза" наадмын хөгжмийн зохиолын номинацад нэр дэвшсэн.
  • -"Тусгаар тогтнол" киноны хөгжим, ҮИНХ-д
  • -2012 он Ардын хувьсгалын 91, Их монгол улс байгуулагдсаны 806 жилийн ойд зориулагдсан "Төрийн хүндэтгэлийн концерт"-ын ерөнхий хөгжмийн зохиолчоор ажилласан.
  • -Рок попын ододтой хамтарсан "Рок попын их хуралдай" тоглолтын хөгжмийн найруулгуудыг хийсэн.

Одоогоор "Салхины дууль" концертын ерөнхий хөгжмийн зохиолчоор ажиллаж байна.

  • admin
  • 6 жил, 4 сар өмнө
  • 0 Сэтгэгдэл