Шинэ мэдээ

Н.Амгалан

1999-2003 СУИС-ын дуулаачийн ангийг гоцлол дуучнаар

1987-1993 онд Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад гоцлол дуучнаар

1993 оноос одоог хүртэл Үндэсний Урлагийн Их Театрт гоцлол дуучнаар ажиллаж байна.

1989 онд "Онц хилчин "тэмдгээр шагнагдаж, байгууллагынхаа аварга болсон

1993 онд ҮҮУИТ-ын дуучнаар "Сүнжидмаа"дуугаар гран-при

1996 онд Монгол ардын10 дууг хэн сайн дуулах вэ улсын уралдаанд тусгай байр

1997 онд Соёлын яамны хүндэт жуух бичгээр

2001 онд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр

2003 онд Хөдөлмөрийн хүндэт меделиар

2009 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор

2012 онд Монгол улсын гавъяат жүжигчин цол тэмдгээр тус тус шагнагдсан,

2008 онд "Сэтгэлийн дуу" өөрийн бие даасан тоглолтоо улам шинэтгэн, урын сангаа баяжуулсан юм.

Н.Амгалан жил тутам явагддаг мэргэжлийн ур чадвар тогтоох шалгалтанд жил дарааллан дээд үнэлгээ авсан авъяаслаг дуучин юм.

Гоцлол дуучин Н.Амгалан мэргэжлийн урлагийн байгууллагад 25 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж, монгол ардын дуу болон зохиолын дууг мэргэжлийн өндөр түвшинд дуулж, нийтийн дууны урлагийг өөрийн оронд төдийгүй гадаад орнуудад сурталчилах, залуу уран бүтээлчдийг сургаж бэлтгэхэд оруулж байгаа хувь нэмэр их төдийгүй найрал дууны ангийг удирдаж байгаа туршлагатай ахмад уран бүтээлч юм.

Н.Амгалан нь мэргэжлийн өндөр түвшинд ямагт боловсрол моэргэжлээ дээшлүүлж, дууны урын сангаа баяжуулж байдаг онцлогтой дуучин ба энэ чанараараа ҮУИТ-ын урын сан хөмрөг, ардын дууны өв уламжлалыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр ихээхэн юм.

  • admin
  • 4 жил, 10 сар өмнө
  • 0 Сэтгэгдэл