Шинэ мэдээ


ҮДБЭЧуулга 2014 оны IV-р улиралд Ардын уран зохиолч, СГЗ Пунцагын Бадарч, Төрийн соёрхолт СГЗ Дамбын Төрбат нарын цомнолоор "ОРОЙН ДЭЭД" үндэсний түүхэн дуурийг үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж байна.

Энэхүү бүтээлд 70 гаруй жилийн турш социалист агуулга үзэл сурталын дүнд гуйвуулагдан бүдгэрсэн 1911 оны 12 сарын 29-нд болсон эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх үндэсний хувьсгалын үнэн түүхийг өгүүлэх ба хоёр зууны туршид харийн түрэмгийлэгчдийн эрхэнд зовж шаналж туйлдаа хүрсэн монголын ард түмэн, эрх чөлөөг эрхэмлэгч дэвшилтэт үзэлт ноёд тайж нар болон YIII-р Богд Жавзандамба гэгээн нар энэ ОРОЙН ДЭЭД үндэсний түүхэн дуурийн гол дүрүүд болон тодорно.

Тóñãààð òîãòíîë, ¿íäýñíèé ýðõ ÷ºëººíèé ¿íý öýíèéã ýë ºäð¿¿äýä ìîíãîë÷óóä ¿íýõýýð èõ õ¿ñýæ áàéñàíàà ìýäýð÷, ìîíãîë õ¿í á¿ðèéí ìàãíàé òýíèéæ, ñýòãýëä íü íàð ãèéñýí бөгөөд тийм их баяр жаргалтай, нэг хүн мэт нэгдэн нягтарч байхыг үзээгүй хэмээн гадаадын аялагчид, худалдаачид тэмдэглэн үлдээжээ.

ҮДБЭЧуулгын шинэ уран бүтээл "Оройн дээд" нь 3 бүлэг 7 үзэгдэл бүхий урьд тавигдаж байсан дуулалт жүжгүүдтэй харьцуулахад харьцангуй дуурьлаг шинж чанар илүүтэй дуучдын ур чадварыг ахиулж, тэднийг сорьж хөгжүүлж шинэ түвшинд хүргэж байгаа уран бүтээл юм. Үндэсний хэв шинжээ хадгалсан орчин үеийн хэмнэл бүхий дуугаралтын онцлогтой байна.

Энэ бүтээлд ҮДБЭЧ-ын АЖ, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Н.Норонбанзадын нэрэмжит дуу анги, Үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай бүжиг дэглээч, төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг анги зэрэг 200 гаруй уран бүтээлч ажилтан албан хаагчид, Сити дээд сургуулийн ардын дууны ангийн оюутнууд оролцож байгаа бөгөөд найруулагч зураачаар тус чуулгын ерөнхий найруулагч Д.Ганболд, Хөгжмийн зохиолчоор залуу хөгжмийн зохиолч М.Бирваа, удирдаачаар УСУдирдагч, Ерөнхий удирдаач Н.Буянбаатар, хормейстр Ц.Буян-Орших, бүжиг дэглээч СТА Х.Хашхүү, СТА О.Цэцгээ нар ажиллаж байна.


Эх орноо гэсэн чин сэтгэлтэй нийслэлийн иргэд та бүхэн минь өргөнөөр оролцоно уу...


  • admin
  • 3 жил, 10 сар өмнө
  • 0 Сэтгэгдэл