Шинэ мэдээ

2012 оны 8 сар “Рок попын ИХ ХУРАЛДАЙ" тоглолт

Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын Үндэсний хөгжмийн их найрал байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Рок поп оддын ИХ ХУРАЛДАЙ тоглолтыг 2012 оны 08 дугаар сарын 25-ны 19.00 цагт Соёлын Төв Өргөөнд зохион явуулах гэж байна. Энэ тоглолтонд Чингис хаан хамтлагийн ахлагч, МУГЖ дуучин Д.Жаргалсайхан, Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяа, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, Дуучин С.Наран, Хөгжмийн зохиолч Б.Чинбат, SweetYmotoin хамтлаг, Хийлч /Дээгий/ Ч.Дэлгэрцэцэг, Гитарчин /Өөжгий/ Д.Өлзий-Орших, Харанга хамтлагийн гитарчин Н.Пүрэвдаш, Никитон хамтлагийн гитарчин Ц.Цогтбаяр зэрэг Рок попын ододууд нэг дор чуулж, ая дуугаа өргөж, бүх дууны хөгжмийг Монгол Төрийн Үндэсний Их Найрал хөгжимдөж, монгол үндэсний хөгжмийн гайхамшгийг бишрүүлсэн сайхан тоглолт болох юм.

  • admin
  • 5 жил, 7 сар өмнө
  • 0 Сэтгэгдэл