Шинэ мэдээ

“Сүнжидмаа” дуулалт жүжгийг анх 1981 онд зохиолыг СГЗ. Ж.Бадраа, хөгжмийг Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар АЖ Д.Лувсаншарав зохиож, Сүнжидмаа дуут хөгжим бүжгийн цомориг нэртэйгээр тайзны бүтээл болгож байжээ.

Тус дуулалт жүжгийн ерөнхий найруулагчаар Ё.Цэрэндолгор, ерөнхий удирдаачаар МУГЖ.С.Сүндэд ажиллаж, Сүнжидмаагийн дүрд Б.Сарантуяа, МУГЖ.А.Нэргүй, Мянганы дүрд МУГЖ Д.Банзрагч, Г.Борхүү, Навааний дүрд МУГЖ Д.Самбуу, Ж.Эрдэнэгомбо, Дэжидийн дүрд Ш. Намсрайжав, Е.Наранцэцэг нар мөн уртын дууч АЖ Н.Норовбанзад , МУГЖ С.Сүглэгмаа зэрэг дуучид тоглож байжээ.

Үндэсний урлагийн их театрын урын сангийн бодлогоор эрт үеэс уламжлагдан ирсэн ардын домог, дуу, хөгжим, бүжиг, ардын урлагийн төрлийг дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор ард түмний дунд мөнхөд дуулагдсаар ирсэн “Сүнжидмаа” ардын дууны домгоос сэдэвлэн бүтээсэн дуулалт жүжгээ тайзнаа дахин шинэчлэн найруулж, сэргээн тоглохоор бэлтгэл ажилдаа ороод байгаа бөгөөд 2017 оны 03 сарын 22-нд 19:00 цагаас 23-нд 18:00 цагаас 2-хон удаа тоглогдоно. Сүнжидмаад МУСТА.Ц.Түмэнжаргал, Мянганд МУСТА.Б.Батмэнд, Наваанд МУСТА П.Баярмагнай, Дэжидийн дүрд МУГЖ.С.Эрдэнэцэцэг, Баднаанямбууд МУГЖ.Д.Ширмэнтуяа нар тоглоно.

Энэхүү дуулалт жүжиг нь ҮУИТ-ын урын санд буй анхны дуулалт жүжгийн хэлбэрээр тавигдсан томоохон бүтээлүүдийн нэг бөгөөд монгол ардын дууны домгоос сэдэвлэн бүтээсэн тухайн үеийн нийгмийн амьдрал ахуй, залуусын хоорондын хайр сэтгэл, хүмүүсийн үзэл бодлын зөрчилдөөнийг монгол ардын харилцаа дуугаар дамжуулан харуулсан бүтээл юм.

Одоогоос 30 гаруй жилийн өмнө энэхүү дуулалт жүжгийн найруулагчаар ажиллаж байсан МУУГЗ Ё.Цэрэндолгор найруулагчийн анхны тавилтаар сэргээж байгаа юм.http://news.zone.mn/content/read/92086.htm

http://news.zindaa.mn/1z3g

http://www.breakingnews.mn/c/r/63717

Мэдээлэл авах утас: 11-323954, 88023954,88001047