Grand TheatreАлдартнуудС.Батмөнх /УГЖ/

С.Батмөнх /УГЖ/

Содномдаржаа овогтой Батмөнх нь 1945 онд Улаанбаатар хотод төрсөн.

1954-1958 онд нийслэлийн 3-р сургуульд суралцаж 4-р анги

1958-1965 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийг УГЖ С.Цэвэлмаагийн удирдлага дор хуучир хөгжмийн мэргэжлийг эзэмшин төгссөн.

1965 оноос тухайн үеийн УАДБЧ /ҮУИТ/ -д хөгжимчнөөр ажиллаж эхэлсэн байна.

С. Батмөнх нь чуулгад ажиллах хугацаандаа шинэ уран бүтээлүүд болон төрийн нэгдсэн концертод бүрэн оролцож, ардын найрал хөгжим, найрал дуу, гоцлол дуучдын дуулсан дуу, бүжгийн хөгжим болон цөөхүүл хөгжмийн бүтээлүүдийг чадварлагаар тоглодог байсан юм.

1978 онд зохиогдсон Үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдааны хуучир хөгжмийн төрөлд Тэргүүн байрыг эзэлж байсан бөгөөд түүний хуучир хөгжмөөр хөгжимдөх арга барил үе үеийн хөгжимчдөд домог болон үлдсэн юм. Тэрээр ЗХУ, БНСЧСУ, БНУАУ, БНПАУ, БНАСАУ, БНАГУ, БНСРУ, БНБАУ зэрэг улсуудад айлчлан тоглосон  тоглолтод оролцож байсан юм.

С. Батмөнх нь 1996 онд Монгол улсын Гавьяат жүжигчин цолоор шагнагдсан юм.