Шинэ мэдээ

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга  сурагчдын амралтанд зориулан ХҮҮХДИЙН ДУУЛАЛТ ЖҮЖГИЙН ӨДРҮҮДИЙГ ЗАРЛАЖ БАЙНА

ААВЫН ХАЙРТАЙ АЛДРАЙ ҮРС

ЭЭЖИЙН ХАЙРТАЙ  ЭНХРИЙ БАГАЧУУДАА УРЬЖ БАЙНА.

Цуутын цагаагч гүү монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн, адал явдалт, сургамжит түүхийг өгүүлсэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийг 4 сарын 11-15-ны өдрүүдийн 11:00, 13:00-н цагуудаас тоглоно.

Зөрүүд, бардам, их зантай  Эрх цэнхэр ишигний хөгжилтэй түүх адал явдлыг өгүүлсэн “Ишиг хөөрхөн нэр”  хүүхдийн дуулалт жүжгийг 4-р сарын 16-ны 11:00, 13:00-с цагуудаас тоглоно.

Байгаль эх дэлхийгээ хайрлах, өв соёлоо хадгалан хамгаалах, эцэг эх болон ахмадынхаа сургаалыг даган мөрдөж хүмүүжилтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй МОНГОЛ ИРГЭН болж төлөвшихөд нь чиглэсэн утга агууламжтай энэхүү хүүхдийн дуулалт жүжгүүдээ сурагчдын амралтанд зориулан тоглох гэж байна. ҮДБЭЧуулгын 150 гаруй уран бүтээлчид оролцон тоглоно.

ЭХ ҮРСИЙН НАНДИН ХОЛБОО

ЭХ НУТГАА ХАЙРЛАХ ЧИН СЭТГЭЛ

ЭЦЭГ ӨВГӨДИЙН НАНДИН СУРГААЛ

 ХҮҮХЭД БҮРТ ӨВЛӨГДӨЖ

МОНГОЛ ГЭР БҮЛИЙГ БАЯСГАХ БОЛТУГАЙ.

 

  • admin
  • 5 жил, 7 сар өмнө
  • 0 Сэтгэгдэл