Шинэ мэдээ

2008 оны 12 сар :      “Хөөмэйн түрлэгтэй эх орон” оны шинэ уран бүтээл

 “Хөөмэйн түрлэгтэй эх орон” уран бүтээлийн гол зорилго нь ҮУИТ-ын /тухайн үеийн ҮДБЭЧуулга/ урын санг баяжуулах бөгөөд 2009 онд Олон Улсын хөөмэйчдийн наадам Монголд анх удаа болох гэж байгааг угтан хийж байгаа уран бүтээл юм.

Уг уран бүтээлийн удирдах багын 90 гаруй хувь нь залуу уран бүтээлчид бөгөөд тэднийг дэмжин чөлөөтэй сэтгэж, туурвих нөхцөлийг хангаж өгсөн билээ.

Энэхүү уран бүтээлийн онцлог нь ардын урлагийн өвөрмөц төрөл болох хөөмэйг голлон барьж нийт оролцсон номерын ихэнхи нь хөөмэйтэй. Мөн чуулгын урын санд байхгүй шинэлэг /өөр хэлбэрээр бичигдсэн/ зохиолууд тоглогдохоос гадна сүүлийн 20 жил тоглоогүй ятгын чуулга өөрсдөө дуулж, хөгжимдөнө, анх удаа хөөмэйн хор дуулж байгаагаараа ихээхэн онцлогтой болсон юм.

Концертын хэлбэрийн хувьд дан ганц ардын урлагийн номероос гадна модерн хэлбэрийн бүжиг орсон байгаа.

Тоглолтонд ҮУИТеатрын Үндэсний Их Найрал хөгжим, бүжигчид, дуучид, хөөмэйчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох болно.

ҮУИТеатр-ын “Хөөмэй түрлэгтэй эх орон” шинэ уран бүтээлийн тоглолт 2008 оны 12 сарын 29-ны өдөр нээлтээ хийсэн билээ.

  • Ерөнхий найруулагч, зураач : Д.Ганболд /МУСТА/
  • Ерөнхий удирдаач : Р.Ганбат /МУСТА/
  • Хөгжмийн зохиолчид :

- Р.Бат-Эрдэнэ /МУСТА/

- М.Бирваа /МУСТА/

- Д.Ариунаа /МУСТА/

- Б.Мөнхболд /МУСТА/

- Х. Алтангэрэл

  • Бүжиг дэглээч : С.Сүхбаатар /Төрийн соёрхолт,УГЗ/

- Д.Баярбаатар /МУСТА/

- А.Даваахүү /МУСТА/

- Ц.Энхтүвшин /МУСТА/                                                                             

  • Найрал дууны багш : Д.Алтантуул /МУСТА/
  • Концертмейстр : Д.Нарангэрэл /МУСТА/
  • Туслах найруулагч : Л.Батжаргал /МУГЖ/
  • Оёдлын мастер : Д.Лхагва /МУСТА/
  • Гэрлийн оператор : Ш.Оюун /МУСТА/
  • Дууны оператор : Д.Сүхбаатар /МУСТА/
  • Тайзны машинист: Ц.Эрдэнэбилэг/МУСТА/

  • admin
  • 7 жил, 2 сар өмнө
  • 0 Сэтгэгдэл