Grand TheatreuncatigorizedЧойдогжамц овогтой Отгонбаяр

Чойдогжамц овогтой Отгонбаяр

1978 онд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн

1985-1989 он Говь-Алтай аймгийн хоёрдугаар 10 жилийн дунд сургууль

1989-1993 он Завхан аймгийн Хөгжим бүжгийн дунд сургууль

1993-1997 он Улаанбаатар хотын Хөгжим бүжгийн коллеж

1998-1999 он МУИС-ын Гадаад хэлний дээд сургуульд хятад хэлний бэлтгэл

1999-2000 он БНХАУ-ын Шанхай хотын “Фудан” Их сургуулд хятад хэлний бэлтгэл

2000-2004 он БНХАУ-ын Шанхай хотын Хөгжмийн дээд сургууль

2004- ҮУИТ хуучир хөгжимчин

2010 он СУИС-ын Урлаг судлалын ухааны магистр зэрэг хамгаалсан

2013- БНХАУ-ын Бээжин хотын Багшийн Их Сургуульд Урлаг судлалын ухааны докторант

Гавъяа Шагнал

1998 онд БНАСА Улсын “Хаврын баяр” Олон улсын наадмын Алтан цом

2002 онд Бээжин хотноо зохиогдсон Бүх Хятадын мэргэжлийн хуучир хөгжимчдийн улсын уралдаанд тусгай байр

2006 онд БСШУЯамны Жуух бичиг

2008 онд Монгол улсад зохиогдсон ТШ,УГЗ Л.Мөрдоржийн нэрэмжит Үндэсний хөгжимчдийн Улсын анхдугаар уралдаанд Дэд байр

2012 онд зохиогдсон ТШ,УГЗ Л.Мөрдоржийн нэрэмжит Үндэсний хөгжимчдийн хоёрдугаар уралдаанд Тэргүүн байр

2012 онд МУСТА цол тэмдэгээр шагнагдсан.

Уран бүтээл

2004 оноос хойш ҮУИТеатрт ажиллаж эхэлсэн бөгөөд Монголын болон гадаадын олон орны үзэгч сонсогч түмэнд ардын урлагаа сурталчилж, хуучир хөгжмийн сургалтыг хөгжүүлэх, тоглолтын арга барил ур чадварыг дээшлүүлэхэд зохих хувь нэмэр оруулахаар ажиллаж байна.

2005 онд ХБК-д багш Цэнгэлмаагийн хамт Уран бүтээлийн бэсрэг тайлан тоглолт мөн 2006 онд ДБЭТеатрт “Эргэцүүлэл” бие даасан Уран бүтээлийн тайлан тоглолт хийж Жан сяо фэн, Жу сяо рун “ Шинэхэн хосын хагацал ”, Ван жен мин “Рапсоди ” , Жоу вэй “Усан үзэм боловсорлоо” Гао шао чин “Капричио” Пабло де Сарасате “Цыганы дуулал” гэх мэт том хэлбэрийн бүтээлүүдийг симфони найрал хөгжим, төгөлдөр хуур, ардын цөөхүүл хөгжимтэй анх удаа Монголын тайзнаа эгшиглүүлжээ. Мөн Монголын хөгжмийн зохиолчидтой хамтран ажиллаж 2005 онд УГЗ А.Идэрбат “Хуучир найрал хөгжимд зориулсан ардын 2 дууны найруулга” ,2007 онд ТШ, УГЗ Б. Шарав 3 ангит “Сюит концерт” зэрэг бүтээл төрөн гарсан юм. Хөгжимдөхийн зэрэгцээ Монгол болон Хятад улсад хөгжиж буй хуучир хөгжмийн талаар судалгаа шинжилгээ хийж, “Азийн зарим хөгжмийн харилцан шүтэлцээний асуудалд 2006” эрдэм шинжилгээний бага хуралд, “Хятад, Монгол хуучир хөгжмийн харьцуулсан судалгаа”, “Ази дорно дахины ардын хөгжмийн судалгаа, хөгжимдөх ур чадварын асуудалд 2008” эрдэм шинжилгээний бага хуралд, “Хятад хуучир хөгжмийн хөгжимдөх урлагийн тойм 20-р зуун ”, “Азийн дуу хоолой 2010” Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Хятадын нэрт хуучирч “Хуа Ен Жүн /Абины/ уран бүтээлийн онцлог” зэрэг сэдвээр тус тус илтгэлээ хэлэлцүүлжээ.