Шинэ мэдээ

1988 оны 1-р сарын 31-нд Улаанбаатар хотноо төрсөн. 2001-2005 онд ХБК-д суралцаж улаан дипломтой төгсчээ. 2004 онд сургуульд байхдаа БНХАУ-ын ӨМӨЗОронд зохиогдсон “Чингис хааны" нэрэмжит бүжгийн тэмцээнээс хамтлагаараа алт, мөнгөн цом хүртэж Соёлын яамны “Талархал" хүртэж байсан.
Э.Номин нь 2005 онд ҮУИТеатрт бүжигчнээр орон өнөөг хүртэл үр бүтээлтэй ажиллаж байгаа манай тэргүүний авъяаслаг залуу уран бүтээлчийн нэг юм. Ажиллах хугацаандаа жил бүр явагддаг ур чадварын шалгалтанд байнга амжилт үзүүлэн, чуулгын 1-р зэргийн бүжигчний нэг болсон.
Түүний бүтээсэн томоохон дүрүүдээс дурьвал “Нарны домог" бүжгийн жүжгийн “Наран ээж", Таван ухаан, Цэцэгний гол, 5 чөтгөр зэрэг гол дүрүүд, “Их хүлгийн туульс" бүжгийн жүжгийн Жаргалын 8 морь, Индиан омгийн бүжиг, “Нүүдэл" бүжгийн жүжгийн Өүлэн эх, 3 буга зэрэг гол дүрүүдийг амжилттай бүтээсэн байна.
2006-2010 онд Монгол Улсын их сургуулийн НШУС-ийн Улс төр судлалын ангийг улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжлээр суралцан төгссөж бакалавр зэргийг авчээ. Суралцаж байх хугацаандаа МУИС-ийн урлагийн наадам бүжгийн төрлөөр оролцон Гран-При, 2010 онд болсон Мэргэжлийн бүжигчдийн Улсын уралдааны Дэд байрын шагналыг тус тус хүртсэн байна. Мөн түүний уран бүтээлийн амжилт, авьяас билгийг нь үнэлж 2010 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны “Хүндэт жуух" бичгээр шагнасан юм
Э.Номин нь ажиллах хугацаандаа ардын урлагийн сурталчлах багт байнга оролцон 2006 онд Итали улсад, 2007 он Унгар, Тува улсад, БНСХУ-ын Эрээн хот байгуулагдсаны 50 жилийн ойд, 2009онд Англи улсад, 2010 онд БНХАУ-ын ӨМӨЗОрон, БНХАУ Шанхай хот, ОХУ, БНКазактан улсуудад зохиогдсон Монголын ардын урлагийг сурталчлах тоглолтонд амжилттай оролцсоор ирлээ.
Э.Номингийн уран бүтэлийн ажилт авъяас билгийн үнэлэн “Шилдэг залуу бүжигчин", “Шилдэг бүжигчин", Тэргүүний уран бүтээлч зэрэг шагналуудаар байгууллага хамт олноос сайшаагдан шагнасан юм.
Э.Номин нь мэргэжил ур чадвараараа хамт олноо хошуучлан, ОХУ, БНКазакстан улснаа зохиогдсон Монголын соёлын өдрүүдэд гоцлоочоор ажилттай оролцож Монголын бүжгийн урлагийн хөгжлийг гадаадын оронд амжилттай сурталчилсныг үнэлж “МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГ"-ээр шагнуулсан юм.

  • admin
  • 4 жил, 10 сар өмнө
  • 0 Сэтгэгдэл