Шинэ мэдээ

Энэ жил Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга хүүхдэд зориулсан шинэ уран бүтээл Цуутын цагаагч гүү үлгэрээс сэдэвлэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт бүжгийн жүжгийг 2013 оны 9 сарын 21,22,23-ны өдрүүдэд үзэгч хүүхдүүдийн хүртээл болгох гэж байна.

Энэхүү хүүхдийн дуулалт бүжгийн жүжиг нь ардын уламжлалт үлгэр, домгоор дамжуулан хүүхдийг өв тэгш хүмүүжүүлэх, ёс заншлаа дээдлэх, эцэг эхээ хүндлэх, байгаль дэлхий, ан амьтанаа хайрлан хамгаалах ухааныг хүүхэд ахуй цагаас нь сэтгэл зүрхэнд суулгадаг байсан эрт үеийн уламжлалыг сэргээхэд нэмэр болох өргөн их ач холбогдолтой хүүхдийн уран бүтээл болох юм.

“Эрх цагаан унага” дуулалт жүжгийн дуу бэлэн болсон бөгөөд тун удахгүй клип хийлгэж, үзэгч багачууд хүртээл болно. Мөн хүүхдүүдийн дунд жүжгийн дууны уралдаан явагдах болно.

  • admin
  • 5 жил, 5 сар өмнө
  • 0 Сэтгэгдэл