Шинэ мэдээ

Үндэсний Урлагийн Их Театрын хамт олон ҮНДЭСНИЙ ХӨГЖМИЙН ИХ НАЙРЛЫН 55-н жилийн ойн хүрээнд “ТАЙЛБАРТ ТОГЛОЛТ” эхлүүлж байгаа бөгөөд хүүхэд багачууд, залуучууддаа зориулан 2017 оны 4 сарын 30-нд 16:00 цагаас тоглох гэж байна. Үндэсний урлагаа түгээн дэлгэрүүлэх, Үндэсний өв соёлоо сурталчилах, сургах хийгээд ирээдүйн үзэгчдээ бэлтгэх зорилгоор Их Театр тоглолтынхоо өмнө үзэгчидээ зориулан 20 минутын “СУРГАЛТ” буюумонголын үндэсний урлагийн дуу хуур, хөгжим, бүжиг наадам, үндэстэн ястаны хувцас хунар, амьдралын онцлог, зан заншлын тухай ТАНИН МЭДЭХҮЙН ОЙЛГОЛТ, МЭДЭЭЛЭЛ-ийг ҮУИТ-ын уран бүтээлийн зохиогч, найруулагч нар хүргэнэ. Энэхүү сургалтаар ЮНЕСКО-д бүртгэгдсэн уртын дуу, хөөмэй, магтаал, цуур хөгжим, ширэн цартай хуур, нуман хуур, чулуун царгил, суухан хуур зэрэг ховор нандин хөгжмийн гайхамшигт бүтээлүүдийг нэгтгэж мэдээлнэ. Монгол угсаатны онцлог, Ардын хөгжмийн зэмсгийн онцлог, дуугаралтыг танилцуулахаараа илүү онцлог билээ.

1962 онд ардын хөгжмийн бүрэлдэхүүнийг төрийн их найрал хөгжмийн хэмжээнд хүртэл өргөтгөх санаачлагыг АЖ,ТХШ, Хөгжмийн зохиолч Л. Мөрдорж гуай дэвшүүлэн тавьж, хөгжмийн зэмсгийн шинэчлэлийг хийх, түүхэн уламжлалт хөгжмийн зэмсгийг судалж сурвалжлах, хөгжмийн хийц хэлбэр, хөг дуугаралтын баяжилтыг турших зэрэг нөр их ажлыг өрнүүлж эдүгээ Монгол төрийн Үндэсний хөгжмийн их найрал болтлоо их замыг туулж олон арван бүтээлээрээ сонсогч олныхоо сонорыг мялаасаар байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 11-323954, 88023954