Шинэ мэдээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газраас зохион байгуулж буй Жанжин Сүхбаатарын талбай дээр соёл урлагийн байгууллага, музей, номын сангийн нийт 21 байгууллага оролцсон нээлттэй хаалганы өдөрлөг болно. Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаан эхний тоглолтыг Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчид Дэлхийд гайхагдсан монгол урлаг тоглолтоороо зохион байгуулна.

Үйл ажиллагааны хөтөлбөр:

11:00-11:05 Хөгжим бүжгийн коллежийн “Цохивор хөгжмийн чуулга” удирдаач МУГБагш Б.Зоригт

11:05-11:10 Хөтлөгчид зочдыг танилцуулж урина.

-БСШУС-н сайд Ж.Батсуурь

-ЗГХА СУГ дарга Г.Эрдэнэбат болон БСШУСЯ-ны газрын дарга нарыг тайзнаа урина.

11:10-11:20 Байгууллагуудын жагсаал хөтөлбөрт тусгагдсан цагийн дарааллаар явна.

1.Хөгжим бүжгийн коллеж Х.Саранчимэг

2.СУИС Э.Сонинтогос

3.Үндэсний урлагийн их театр Г.Цоггэрэл

4.Соёлын өвийн төвийн төв Г.Энхбат

5.Монголын үндэсний музей Д.Сүхбаатар

6. Байгалын түүхийн музей Н.Зоригтбаатар

7.Улсын филармони Ч.Даваасүрэн

8.Дүрслэх урлагийн музей У.Сарантуяа

9. Театрын музей Д.Наранжаргал

10.Уран зургийн галерей А.Янжив

11.УДЭТ Д.Цэрэнсамбуу

12.Үндэсний номын санБ.Ичинхорлоо

13. Хүүхдийн номын ордон Д.Оюунбилэг

14.Хүүхэлдэйн театр Ц.Хулан

15.Богд хааны ордон музей О.Мэндсайхан

16.Чойжин ламын сүм музей Д.Отгонсүрэн

17.Үлэг гүрвэлийн музей Н.Жавзмаа

18.УДБЭТ Ч.Мөнхзул тус тус жагсаалаар гарч ирэн байрлалаа эзлэн зогсоно. Жагсаал дундуур хөтлөгчид байгууллагын танилцуулга, онцлог, хийж хэрэгжүүлж буй ажлын тухай уншиж танилцуулна.

11:20-11:25 БСШУС-н сайд Ж.Батсуурь нээж үг хэлнэ.

11:25-11:30 ЗГХА СУГ дарга Г.Эрдэнэбат үг хэлнэ.

11:30-12:10Үндэсний урлагийн их театрын тоглолт тоглогдон цагийн хуваарь, хөтөлбөрийн дагуу байгууллагуудын танилцуулга үргэлжилнэ.