Grand TheatreМэдээИБУИНХУ болон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60жилийн ой

ИБУИНХУ болон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60жилийн ой

Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яам Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан 2023 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Лондон хотод Монголын шилдэг уран бүтээлчид оролцсон урлагийн тоглолт зохион байгууллаа. Тоглолтод Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгор, Үндэсний урлагийн их театрын уртын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Түмэнжаргал, гоцлол бүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Мандухай, бүжигчин Х.Хашхүү, хөгжимчин Б.Зоригтбаатар, Г.Солонго, Х.Энхбат, “Sweet motion” хамтлагийн дуучин Ц.Сарнай, дуучин Ж.Мишээл нар оролцов. Уран бүтээлчид монгол ардын болон орчин үеийн дуу, бүжиг, хөгжмийн алдартай бүтээлийн дээжээс толилуулсан нь үзэгчдийн талархлыг хүлээв.

Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүх тоглолтыг нээж үг хэлэхдээ энэ онд Монгол, Британийн харилцааг өргөжүүлэх чиглэлээр хийхээр төлөвлөж буй томоохон ажил, дипломат харилцааны 60 жилийн ойг тохиолдуулан бүтэн жилийн турш зохион байгуулах арга хэмжээнүүдийн талаар танилцуулав. Тоглолтыг Британид Улсад оршин суугаа 400 гаруй монгол иргэд болон гадаадын зочид үзэж сонирхов.

Leave a Reply