Grand TheatreМэдээ“Нарны домог” бүжгэн жүжиг 35 жилийн ой.

“Нарны домог” бүжгэн жүжиг 35 жилийн ой.

Үндэсний Урлагийн Их театр нь түүхэн хөгжлийнхөө 72 дахь жилдээ “НАРНЫ ДОМОГ” Монголын анхны ардын бүжгэн жүжгийн 35 жилийн ойг тэмдэглэж байна.

“Нарны домог” бүжгэн жүжиг нь Алунгоо эхийн сургаалаас сэдэвлэн Монгол түмний эв эеийг эрхэмлэн дээдэлсэн ардын бүжгэн жүжиг юм.

  • Цомнол: Хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч Б.Лхагвасүрэн

  • Хөгжим: Хөдөлмөрийн Баатар, Ардын Жүжигчин, Төрийн Шагналт Д.Лувсаншарав

  • Дэглэн найруулсан: Хөдөлмөрийн Баатар, Төрийн Шагналт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн С.Сүхбаатар

  • Зураач: Төрийн соёрхолт Ш.Тэнгисболд нарын ур ухаан шингэсэн энэхүү гайхамшигт бүтээл нь 1988 онд анх тавигдаж өдгөө 35 дахь жилдээ тоглогдож байна.

Үндэсний Урлагийн Их театр нь Нарны домог бүжгэн жүжгийн 35 жилийн ойг тохиолдуулан манлай таван баатарт Монгол туургатан мэргэжил нэгт уран бүтээлчдээс урьж оролцуулж байгаа нь их онцлогтой болж байгаа билээ.

Энэхүү уран бүтээлд Үндэсний Урлагийн Их театрын Монгол төрийн Үндэсний хөгжмийн их найрал, Хөдөлмөрийн Баатар, Ардын Жүжигчин Зууны манлай Уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит дуучид, захиргаа, үйлдвэр үйлчилгээ, тайз гэрлийн хамт олноос гадна  тус бүжгэн жүжигт:

  • ОХУ-ын Тувагийн Үндэсний Хөгжимт Бүжгийн театрын гоцлол бүжигчин Мылдык Буян Александрович

  • Халимагийн Улсын Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын гоцлол бүжигчин Халимагийн гавьяат жүжигчин Бамбарыков Владимир Викторович

  • Буриадын Байгаль чуулгын гоцлол бүжигчин Дампилова Владимира Олеговича

  • БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Алшаа аймгийн Ардын Дуу Бүжгийн чуулгын гоцлол бүжигчин Гэрэлбатын Тэргэл нарыг урин гурван улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх, Монгол туургатан, Монгол хэлтэн театр, чуулгуудын хооронд харилцан туршлага солилцох, уран бүтээлчдийнхээ мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилготойгоор 200 гаруй уран бүтээлчид ажиллаж байна.