Grand TheatreМэдээМонголын их хатдыг 6000 гариу үзэгчид сонирхжээ.

Монголын их хатдыг 6000 гариу үзэгчид сонирхжээ.

“Монголын их хатад” бүжгэн жүжиг дахин тайзнаа…

Манай чуулгын уран бүтээлчид Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг 9 хатдын түүхэн амьдралыг бүжгийн жүжгийн хэлээр үзүүлж буй “МОНГОЛЫН ИХ ХАТАДЫН ТУУЛЬС” бүжгэн жүжгээ 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өөрийн тайзнаа тоглохоор төлөвлөөд байна.

Энэхүү бүжгэн жүжгийн Ерөнхий продюсер Г.Цоггэрэл /ҮДБЭЧ-ын захирал/, Бүжгэн жүжгийн цомнолыг Н.Болд /ҮДБЭЧ-ын дэд захирал/, Бүжгийг дэглэн найруулсан Д.Баярбаатар /Ерөнхий бүжиг дэглээч/, Ерөнхий зураач Ц.Энхтуяа, Хөгжмийг Төрийн соёрхолт, Б.Мөнхболд, Хөгжмийн найруулга М.Бирваа /ҮДБЭЧ-ын хөгжмийн зохиолч/, Гэрлийн найруулагч: Ц.Эрдэнэбат, Тайзны машинист: Ц.Эрдэнэбилэг, Оёдлын мастер: МУУГЗ Д.Лхагваа, Б.Лхагвадулам, Туслах найруулагч Х.Отгончимэг, ҮДБЭЧуулгын маркетингийн алба ажиллаж байна.

Гол дүрүүдэд:

  • Гоо марал- бүжигчин МУСТА н.Бямбасүрэн,
  • Алунгоо эх- бүжигчин МУСТА Г.Уянга,
  • Өүлэн эх – бүжигчин МУСТА Т.Ариунжаргал,
  • Бөртэ хатан бүжигчин Б.Отгонцэцэг,
  • Дөргөнө- бүжигчин МУСТА Э.Номин,
  • Сорхагтан хатан – бүжигчин МУСТА М.Бямбаа,
  • Чимбай- бүжигчин н.Ганчимэг,
  • Самар- бүжигчин, МУГЖ Ш.Одонтуяа,
  • Мандухай – бүжигчин Л.Энхболор нар болон
  • ҮДБЭЧуулгын Үндэсний хөгжмийн их найрал
  • Удирдаач Н.Буянбаатар
  • Зууны манлай бүжиг дэглээч АЖ.ТШ.Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид оролцоно.

ҮДБЭЧ-ын “Монголын их хатад” бүжгэн жүжиг нь Монголын түүхэнд төрийн түшээ болон тодорсон үзэсгэлэнт монгол бүсгүйчүүдийн тухай өгүүлэх бөгөөд эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, тэсвэр тэвчээр, ухаалаг шийдвэрүүдээс гадна бүсгүй хүний зовлон шаналал, уйтгар гунигийн тухай өгүүлнэ.

Төрийн есөн хатан 2013 оны 12 сард тайзанд тавигдсан цагаасаа эхлэн нийт 15 удаагийн тоглолтоор 6000 гариу үзэгчдэд хүрсэн бөгөөд төрийн АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтаас гадна хэд хэдэн ёслол арга хэмжээнд оролцсон уран бүтээл билээ.

ҮДБЭЧ МАРКЕТИНГИЙН АЛБА

УТАС: 11-323954 8802-3954 8907-0887

Э-майл хаяг gesumanager@gmail.com

Веб хуудас: www.mongolian-ensemble.com

Leave a Reply