Grand TheatreМэдээХатан салхины аялгуу

Хатан салхины аялгуу

Эх үрсийн баярт зориулсан концерт

ҮДБЭЧ-ын уртын дууч СТА С.Цогтсайхан Хатан салхины аялгуу нэрт өөрийн double CD DVD-гээ өлгийдөн авсны баяраа үзэгч түмэнтэйгээ хамт тэмдэглэнэ. Түүний “Хатан салхины аялгуу” уран бүтээлийн цэнгүүн 2013 оны 05 сарын 31-ны 19:00 цагаас ҮДБЭЧ-ын тайзнаа тоглогдоно.

Энэ тоглолтонд ҮДБЭЧ-ын төрийн их найрал хөгжим, Сэвжидийн нэрэмжит бүжиг ангийн хамт олон, Хөсөгтөн хамтлаг, шанз хөгжмийн Клессандо хамтлагууд болон уран нугаралт багтаж байгаа бөгөөд МУАЖ А.Долгор, МУГЖ Д.Ширмэнтуяа, МУСТА Д.Амаржаргал, МУСТА Б.Батмэнд, МУСТА Ш.Баянмөнх, МУСТА Ц.Нарантуяа, МУСТА Э.Төрмандах нар хүмүүсийн сэтгэлд хүрсэн ардын болон зохиолын мөн эхийн тухай дуунуудаараа ая өргөнө.

МУСТА С.Цогтсайхан нь ҮДБЭЧ-д 17 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд монгол ардын уртын болон богинын дуунуудаар дотоодын болон гадаадын үзэгчдийг баясгаж, бишрүүлж яваа манай чадварлаг дуучдын нэг юм.

Тэрээр 2005 онд “Санасан шүү” уран бүтээлийн цэнгүүн, 2010 онд “Уяхан замбуу тивийн наран доор” концертуудаараа үзэгч түмэндээ бэлэг барьж байсан билээ.

Leave a Reply