Grand TheatreМэдээДэлхийд гайхагдсан Монгол урлаг

Дэлхийд гайхагдсан Монгол урлаг

ҮДБЭЧ-ын “Дэлхийд гайхагдсан Монгол урлаг” тоглолт 2015 оны 6 сарын 10-ны өдөр 19:00 цагаас ганцхан удаа тоглоно.

Уг тоглолтонд азид ганцхан байдаг Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын хөгжмийн зохиолчдын сэтгэлд хоногшсон уран бүтээлүүд эгшиглэх бөгөөд Сэвжидийн нэрэмжит бүжигчид үндэсний бүжгийн гайхамшигаар аялуулж уртын дууны яруу эгшиг уянгалсан гайхамшигтай үдэш болох болно.

Монгол бүжгийн чуулбараар сэтгэлээ омогшуулж, Уяхан замбативийн наран дор Хатадын дундаас Сүнжидмаа бүсгүй уярч, Усны тунгалаг тамирын голоо санагалзан суухад Жороон жороо хөлөглөсөн залуус, Сэрсэн талд 33 говио магтаж, Сэлүүн дэнжийн яргуйн дунд Нүүдэллэж Уран хасын эгшигээр үүрдийн хайртайгаа жаргав аа…

Тус тоглолтын орлого цэвэр сайн дурын, буяны үйл ажиллагаа болж байгаа учраас та бүхэн минь үндэсний урлагийн сор болсон уран бүтээлүүдээр аялаж, бие биендээ сэтгэлийн сайхан дэм хайрлаарай.

Холбоо барих утас: 89070887

Leave a Reply