Grand TheatreМэдээ“ИЖИЙДЭЭ ӨРГӨХ АЯЛГУУ”

“ИЖИЙДЭЭ ӨРГӨХ АЯЛГУУ”

III/06 19:00 цаг

III/07 19:00 цаг

Эрийн түшиг-гэрийн чимэг

Төрийн тулгуур-түмний язгуур болсон

Эрхэмсэг Монголжингоо эхчүүд эмэгтэйчүүддээ зориулан,

ҮДБЭЧ шилдэг уран бүтээлүүдээсээ дээжлэн, “Ижийдээ өргөх аялгуу” тоглолтоо өргөн барих гэж байна. Тоглолтонд үе үеийн шилдэг уран бүтээлчдийн эмэгтэйчүүд, бүсгүйчүүддээ зориулагдсан мөнхийн бүтээлүүдээс гадна, эхийн тухай сэтгэлд хоногшсон дуунууд дуулагдахаараа хамгийн сайхан үдэш байх болно.

Тоглолтыг нээн Д.Лувсаншаравын хөгжим, Ц.Сэвжидын дэглэлт “Саалчин бүсгүйчүүд” гарч ирэх бол ҮДБЭЧ-ын бүх эмэгтэй дуучид болон морин хуурчид “Уяхан замбуу тивийн наран”-г эгшиглүүлнэ.

Хүрээний сайхан бүсгүйчүүд болох Алгирмаа, Хандармаа нартай учран золгосныхоо дараа С.Сүхбаатарын дэглэлт “Дөрвөн тунсаг” бүжгээр монгол бүсгүй хүний уяхан хөдөлгөөнийг тольдоорой.

Гавъяат дуучин Сийлэгмаагийн “Сүслэн хайрлаж яваарай” дууны эгшгэнд уярах бол Монгол улсын ардын жүжигчин Д.Самбуу Нутгийн хөөрхөн бүсгүйгээ магтан дуулна.

Говийн их ноён хутагт Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” дууг Үндэсний хөгжмийн их найралтай, 21 дуучинтай дуулсан буянаар эжийдээ мянган нас нэмж, буян заяагаа арвижуулаарай.

Leave a Reply