Монгол түмний уламжлалт баяр болох сар шинийн баярт зориулан “Миний ардын аялгуу” нэртэй тоглолтоо 2 сарын 15-наас 18-ны өдрүүдэд үзэгч түмэндээ толилууллаа. Уг тоглолтоор хуучны алдартай бүтээлүүдийг энэ цагт уран бүтээлээ туурьвиж буй шилдэг уран бүтээлчид дахин эгшиглүүлж мөн Монголчууд бидний олон зууны турш өвлүүлэн уламжилж ирсэн соёлын биет бус өвийн жагсаалтад орсон өвөрмөц соёл, гүн ухааныг харууллаа.