Grand TheatreМэдээМонголын Их Хатад бүжгэн жүжиг дахин тоглогдоно

Монголын Их Хатад бүжгэн жүжиг дахин тоглогдоно

Үндэснйи Урлагийн Их Театр 2021 оны өвөл цагийн үзвэрийн нээлтийн тоглолтоо 11 сарын 19-нд МОНГОЛЫН ИХ ХАТАД бүжгэн жүжгээр эхлэнэ.

11 сарын 19-нд 18:00 цагт

11 сарын 20, 21-нд 17:00 цагт тус тус тоглоно.

Соёлын яамнаас зохион байгуулж буй “СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ” сарын аяны хүрээнд Үндэсний урлагийн их театр өвөл цагийн үзвэрийн нээлтийн тоглолтоо “МОНГОЛЫН ИХ ХАТАД” бүжгэн жүжгээр эхлэхээр бэлдэж байна.

“Монголын их хатад” бүжгэн жүжиг нь Монголын түүхэнд домог болсон 9 хатны түүхэн гавьяаг тод томруун толилуулсан бүтээл юм. Уг бүтээл нь түүхэн цаг үеийн үйл явдлыг толилуулахын зэрэгцээ тухайн үеийн Монголчуудын уламжлалт соёл, ёс заншил, бүжиг, хөгжмийг судлан сэргээж тайзнаа амьдруулан тавьсан нь онцлог бүтээл болсон.
“Монголын их хатад” бүжгэн жүжгийн түүхэн дүрүүдийг авьяас төгөлдөр гоо үзэсгэлэнт гоцлол бүжигчид бүтээн туурвиж, төрүүлэн гаргасан юм.

Анх 2013 онд тайзнаа бүтээгдэж байсан уг бүтээлийн энэ удаагийн тоглолтод гол дүрүүд буюу есөн хатны дүрүүдэд:

  • Монголчууд бидний бахархалт дээд өрлөг эх Гоо Маралын дүрд бүжигчин МУСТА О.Дөлгөөн, М.Хулан
  • Алтан сургаалаараа домог болсон Алунгоо эхийн дүрд бүжигчин МУСТА Г.Уянга, М.Бүжидмаа
  • Тэмүүжин-Чингисийн эх, “Төрийн хатан эх” өргөмжит Өэлүн хатны дүрд бүжигчин МУСТА Л.Энхболор, Ч.Чинсэтгэл
  • Чингис хааны их хатан, “Богдын түшээ, гэгээн ивээлт хатан” цолыг ач хүү Хубилайгаар нэхэн шагнуулсан Бөртэ хатны дүрд бүжигчин М.Болорчимэг, М.Мишээл
  • Өгэдэй хааны хатан бөгөөд хааныг насан өөд болсны дараа Төрийг барьж байсан хатан Дөргөнэ буюу Туркана хатны дүрд бүжигчин МУСТА Э.Номин, МУСТА Ж.Мандухай
  • Чингис хааны отгон хөвүүн Толуйн хатан, Чингис хааны зарлигаар “Төрийн бөө, цэцэн хатан”-аар өргөмжлөгдсөн Сорхугтани хатны дүрд бүжигчин МУСТА М.Бямбаа, Д.Оюунчимэг
  • Хубилай хааны хатан, ач хүү Өлзийт Төмөр хаанаас “Гэгээн ухаант зохист хатан эх”-ээр өргөмжлөгдсөн Чимбай буюу Чаби хатны дүрд бүжигчин МУСТА О.Жавзан, Б.Болор
  • Алтан ургийн төлөө Боржигон удмын Баянмөнх жононг аварсан их гавьяатан Самар хатны дүрд МУСТА Ш.Батгэрэл, МУСТА Б.Отгонцэцэг
  • Монгол төрийг дөчин жил нэгтгэн захирсан сэцэн билигт хатан Мандухайн дүрд бүжигчин МУСТА Ж.Мандухай, МУСТА Л.Энхболор нар тоглохоор боллоо.

Ерөнхий продюсер: МУУГЗ Г.Цоггэрэл

Цомнолыг: МУСТА Н.Болд

Хөгжмийн зохиолч: ТС Б.Мөнхболд

Хөгжмийн найруулагч: МУСТА М.Бирваа

Найруулагч, бүжиг дэглээч: МУУГЗ Д.Баярбаатар

Бүжиг дэглээч: МУГЖ А.Даваахүү, СТА Х.Хашхүү

Ерөнхий зураач: Ц.Энхтуяа

Монголын их хатад бүжгэн жүжигт Үндэсний Урлагийн Их Театрын

  • АЖ, ТШ, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга
  • ХБ, АЖ,  ТШ Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит дуучид
  • Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн Их Найрал бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

Leave a Reply