Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа урлаг гоо зүйн боловсролыг нэмэгдүүлэх, үндэсний урлагаа дэмжих, Ардын бүжгийн өв соёлыг таниулан сурталчлах зорилгын дор “ИХ ТЕАТР- БИДНИЙ ӨВ ” уриан дор Үндэсний Урлагийн Их Театрын АЖ,ТШ, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг албаны “ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ” бүжгийн тоглолт хүүхэд багачуудад зориулан 2016 оны 6 сарын 01-нд 10:00, 12:00 цагаас тоглоно.
Энэхүү хүүхдэд зориулсан тоглолт нь монголын театр, урлагийн үе үеийн шилдэг бүжиг дэглээч нарын хүүхдэд зориулсан ардын бүжгүүдийн цоморлиг юм. Үүнд:
- Хөг. СТА. М.Батбаяр, дэг. ТШ.АЖ. Ц.Сэвжид “Хүүхэлдэй”,
- Хөг.Г.Чойжилжав, МУГЖ.Д.Ламжав “Өвөөгийн гутал”,
- Хөг. СТА.М.Батбаяр, ТШ.АЖ. Ц.Сэвжид “Ботгочин”,
- Хөг.ТШ.УГЗ.Э.Чойдог, ТШ.АЖ. Ц.Сэвжид “Загасчин”,
- Дэг. МУГЖ.А.Даваахүү “Эмээгийн шээзгий”
- Хөг. СТА.М.Бирваа, СТА.О.Ууганбаяр “12 жилийн бүжиг”
- Хөг. АЖ.ТШ.ХБ. Д.Лувсаншарав “Бойтог”,
- ТС.С.Сүхбаатар “Нарны домог” таван баатрын бүжиг
- Хөг.Ч.Булаг, Дэг.СТА.Х.Хашхүү, “Баян ходоод” ,
- Хөг. СТА.Р.Бат-Эрдэнэ, Дэг. СТА.А.Батхүү “Дэггүй найзууд”,
- Хөг. УГЗ.В.Боролдой, СТА.Т.Энхболд “Найздаа туслая”,
- Хөг. СТА.М.Бирваа, Дэг.МУГЖ. Д.Баярбаатар “Илбэчин”,
- Хөг. СТА Ө.Г.Ариунболд, Бүж.Д.Энхбаатар “Гаанс”
- Зөрүүд, бардам, их зантай Эрх цэнхэр ишигний хөгжилтэй түүх адал явдлыг өгүүлсэн Хөг. ТШ.АЖ.Г.Бирваа, “ИШИГ ХӨӨРХӨН НЭР” хүүхдийн дуулалт жүжгийг хэсгүүдээс тоглоно.