Grand TheatreМэдээМонгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр “Экспо 2020 – Дубай” дэлхийн үзэсгэлэн яармагт

Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр “Экспо 2020 – Дубай” дэлхийн үзэсгэлэн яармагт

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болж буй “Экспо 2020 – Дубай” дэлхийн үзэсгэлэн яармагт Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчид оролцож байна.

Дэлхийн үзэсгэлэнгийн түүхэнд анх удаа оролцогч улс бүр “Opportunity, mobility and sustainability” сэдвийн хүрээнд өөрийн түүх, соёл, технологийн хөгжлийг харуулсан павильон тохижуулан оролцож байгаа бөгөөд 

Монголын Үндэсний өдөрлөгийг Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус арга хэмжээний үеэр Монгол Улсын төрийн далбааг мандуулж, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Монголын нүүдэлчин соёл иргэншил, өнө эртний давтагдашгүй түүх, зан заншил, уламжлалыг харуулсан уртын дуу, хөөмий, хөгжмийн үзүүлбэр зэрэг давтагдашгүй ур хийц бүхий ардын урлагийн бүтээлүүдийг үзэгчдэд толилуулав.

Leave a Reply