Grand TheatreМэдээ“Нарны домог” хүндэтгэлийн тоглолт болно

“Нарны домог” хүндэтгэлийн тоглолт болно

“Нарны домог” – Монголын анхны ардын бүжгийн жүжгийн 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт ҮДБЭЧуулгын тайзнаа 3 сарын 16, 17-нд хоёрхон удаа тоглогдоно.

Эв нэгдэл, эрх чөлөөний билэгдэл болсон энэхүү ардын бүжгийн жүжигт Алангуа эхийн ариун сургаалаар, багцалсан таван сум лугаа адил эвсэн нэгдэж эрч хүч, эрдэм авъяасаараа дайсанаа даран дархан цолоо мандуулан ард олноо амар жимэр аз жаргалтай болгож байгаа баатарлаг хөвгүүдийн тухай бүжгийн яруу тансаг хөдөлгөөнөөр дүрслэн харуулж байдаг билээ.

Ардын уран зохиолч, Б.Лхагвасүрэнгийн цомнол,
Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар,Д.Лувсаншаравын хөгжим,
Төрийн соёрхолт, УГЗ. С.Сүхбаатарын дэглэсэн энэхүү жүгжийн жүжгийн гол дүрүүдэд
Алангуа ээж – Бүжигчин СТА.Т.Ариунжаргал,
Бүжигчин СТА.М.Бямбаа
Нар – Бүжигчин СТА. Ж.Мандухай,
Бүжигчин СТИА. Э.Номин
Манлай 5 баатар – Бүжигчин СТА. А.Батхүү
Бүжигчин Х.Хашхүү
Бүжигчин О.Тулга
Бүжигчин Э.Ганзориг
Бүжигчин З.Цэцэн-Эрдэнэ нар тоглож байгаа бөгөөд Монгол улсын ҮДБЭЧуулгын АЖ,ТШ,Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид, Үндэсний хөгжмийн их найрал, найрал дуучид ,Монголын хүүхдийн ордны Хулан багштай бүжгийн дугуйлангийн сурагчид оролцоно.

Ерөнхий удирдаачаар СТА.Н.Буянбаатар,
Төгөлдөр хуурчаар СГЗ.Д.Нарангэрэл, Д.Ариунболд,
Дасгалжуулагч багшаар МУГЖ.Г.Зоригт, Ш.Одонтуяа, А.Даваахүү
Тайзны найруулагчаар: СТА.Д.Ганболд
Тоглолтын зохион байгуулагчаар СТА.А.Баярсайхан нар ажиллаж байна.

Алангуа эхийн домогт хөвгүүдийн
Алдар түүхийг магтан бүжмүү,

Билет үнэ:15 000₮, байгууллага хамт олноороо 10 000₮
МАРКЕТИНГИЙН АЛБА
Утас: 89110107
Еmail: www.mongolianensemble.com , uyanga1909@yahoo.com

Leave a Reply