Grand TheatreМэдээОройн дээд ерөнхийлөгчөөс магтаал хүртэв.

Оройн дээд ерөнхийлөгчөөс магтаал хүртэв.

ҮДБЭЧ-ын “Оройн дээд” үндэсний түүхэн дуулалт жүжиг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглогдлоо.

4 сарын 29-ний өдрийн тоглолтонд Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Цахиагийн Элбэгдорж уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөж, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Цагааныг хамтатган амьд цэцгийн баглааг илгээсэн явдал ҮДБЭЧ-ын нийт уран бүтээлчдэд чин сэтгэлийн урам зориг хайрласан явдал боллоо.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Цагаан уран бүтээлчдэд чин сэтгэлээс баяр хүргэхдээ “Түүхийг үнэн болгож байгаа агшин бол ардчилалын үнэ цэнэ” гэдгийг онцоллоо. Мөн уран бүтээлийн тоглолтонд тус уран бүтээлийн цомнолыг бичсэн Ардын Уран Зохиолч Пунцагийн Бадарч, зохиолыг бичсэн Төрийн шагналт Дамбын Төрбат нар хүрэлцэн ирж үзэгчидтэйгээ уулзлаа.

Уран бүтээл өөртөө төрийн дуулал хэмээн тодорхойлогдсон “Эрхэм төр”, “Зуун лангийн жороо луус” зэрэг бүтээлийг уран сайхнаар үзэгчдэд танилцуулсан бөгөөд үзэгчид суудлаасаа хүндэтгэлтэйгээр босон зогсож Монгол төрийн дуулалыг Монгол төрийн их найралтай хамтран бахархал дүүрэн дууллаа.

Цаг орой болсон ч харихаа мэдэхгүй алга ташин зогсох үзэгчидээсээ асар их урам зориг, хайр ивээлийг мэдэрсэн биз ээ.

Тусгаар тогтнолын үнэ цэнэ, түүхийг үнэн болгосон энэ бүтээл өнөөдөр буюу 30-ны өдөр JCI Mongolia байгууллагатай хамтран зохион байгуулагдана.

Тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 89070887 утсаар лавлана уу.

Leave a Reply