Grand TheatreМэдээ“ОРОЙН ДЭЭД” үндэсний түүхэн дуулалт жүжиг

“ОРОЙН ДЭЭД” үндэсний түүхэн дуулалт жүжиг

ҮДБЭЧуулга Ардын уран зохиолч, СГЗ Пунцагын Бадарч, Төрийн соёрхолт СГЗ Дамбын Төрбат нарын цомнолоор “ОРОЙН ДЭЭД”үндэсний түүхэн дуулалт жүжгийг үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж байна. Энэхүү бүтээлд 70 гаруй жилийн турш социалист агуулга үзэл сурталын дүндгуйвуулагдан бүдгэрсэн 1911 оны 12 сарын 29-нд болсон эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх үндэсний хувьсгалын үнэн түүхийг өгүүлэх ба хоёр зууны туршид харийн түрэмгийлэгчдийн эрхэнд зовж шаналж туйлдаа хүрсэн монголын ард түмэн, эрх чөлөөг эрхэмлэгч дэвшилтэт үзэлт ноёд тайж нар болон YIII-р Богд Жавзандамба гэгээн нар энэ ОРОЙН ДЭЭД үндэсний түүхэн дуулалт жүжгийн гол дүрүүд болон тодорно

 

ҮДБЭЧуулгын шинэ уран бүтээл “Оройн дээд” нь 3 бүлэг 7 үзэгдэл бүхий урьд тавигдаж байсан дуулалт жүжгүүдтэй харьцуулахад харьцангуй дуурьлаг шинж чанар илүүтэй дуучдын ур чадварыг ахиулж, тэднийг сорьж хөгжүүлж шинэ түвшинд хүргэж байгаа уран бүтээл юм. Үндэсний хэв шинжээ хадгалсан орчин үеийн хэмнэл бүхий дуугаралтын онцлогтой байна.

Leave a Reply