Grand TheatreМэдээСурагчдын амралтаар Эрх цагаан унагатай хамт

Сурагчдын амралтаар Эрх цагаан унагатай хамт

Сурагчдын амралтаар “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжиг дахин тоглогдоно.

ҮДБЭЧуулгын 2013 оны шинэ уран бүтээл Цуутын цагаагч гүү үлгэрээс сэдэвлэсэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийг 11 сарын 9-нд 11:00, 13:00 цагуудаас МҮЭСТӨргөөнд, 11 сарын 11,12,13,14-нд 11:00 цагаас ҮДБЭЧуулгын тайзнаа сурагчдын амралтанд зориулж тоглох гэж байна.

“Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийн цомнолыг МЭШагналт зохиолч Г.Батаа бичиж, хөгжмийн зохиолчоор Р.Бат-Эрднэ, ерөнхий найруулагчаар ҮДБЭЧуулгын найруулагч Д.Ганболд, бүжиг дэглээчээр О.Ууганбаяр, Үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай бүжиг дэглээч Сэвжидийн нэрэмжит бүжигчид, дуучид гээд 150 гаруй уран бүтээлчид бүтээн туурвиж, оролцон тоглож байна.

Монголын ирээдүй болсон хүүхэд багачууддаа үндэснийхээ соёл урлагийн гайхамшгийг мэдрүүлж, тэдний авъяас билгийг нээн, хөгжүүлэх чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, Цуутын цагаагч гүү ардын уламжлалт үлгэрээр дамжуулан хүүхдийн хүмүүжүүлэх, монгол хүүхдийн үндэсний бахархалын дуу төрүүлэх зорилгыг агуулан “ ЭРХ ЦАГААН УНАГА” дууг хэн сайн дуулах вэ? Улсын уралдааны ҮДБЭЧуулга, NTV телевиз, Төрийн банк, Тесо компаниуд хамтран зохион байгуулах гэж байна. Шалгаруулалт 11 сарын 15,16,17 ҮДБЭЧуулгын алтан тайзнаа 3-н үе шаттайгаар явагдах бөгөөд Шилдэг оролцогчдын гала тоглолт 12 сарын 23-нд болно.

Уралдааны шагналын сан: Төрийн банкны 2000000 хүүхдийн мөнгөн хадгаламж, Тесо компаний бүтээгдэхүүний бүтэн жилийн эрхүүд, ҮДБЭЧуулгын үзвэрийг гэр бүлийн хамт бүтэн жил үнэгүй үзэх эрх болон тусгай шагналууд хүлээж байна. Цаашид ХҮҮХДИЙН ДУУНЫ ИХ НААДАМ нэрээр жил болгон ганц дугаар биш өргөн хүрээнд олон хүүхдийн дууг оролцуулж, зохион байгуулагдах болно.

Бүртгэл 11 сарын 1-с 10-ны хооронд ҮДБЭЧуулгын байранд явагдана.

Хүүхдүүдээ багачууддаа Эцэг эхчүүддээ “Эрх цагаан унага” дуулалт жүжгээ гэр бүлээрээ үзэж, эртний сайхан уламжлал ёс заншил дээдэлж, эх дэлхий, эцэг эхээ хайрлах ухааныг өгдөг монгол үлгэрийн сургаалиар хамтдаа аялаж, Уралдаандаа идэвхитэй оролцоорой.

Leave a Reply