Grand TheatreМэдээТөрийн их найрал шинэ DVD гаргалаа.

Төрийн их найрал шинэ DVD гаргалаа.

Монгол төрийн их найрал хөгжим сэргээгдэн байгуулагдсаны 50 жилийн ойн баяр 2012 оны 11 сард ёслол төгөлдөр болсон билээ. Түүхэн ойн ажлын хүрээнд, төрийн их найрал хөгжмийн бүтээлүүдийг дүрсжүүлэх өөрийн гэсэн видео цомог гаргах ажил дуусаж бидний гар дээр хос цомог бэлэн боллоо.

Цомгийг бүтээх ажлыг ҮДБЭЧ-ын ерөнхий захирал Г.Цоггэрэл болон уран сайхны удирдагч Н.Буянбаатар нар удирдан зохион байгуулж ҮДБЭЧ-ын их найрлын урын санд байсан бүтээлүүдийг дээжлэн хүргэж байна. Үүнд:

1. “Их нүүдэл” Мягмар Бирваа

2. “Наран мандах нутаг” Лхагвадорж Балхжав

3. “Сэрсэн тал” Бямбасүрэн Шарав

4. “Говийн өглөө” Цогзол Нацагдорж

5. “Тайгад дуурьсах хэнгэргийн дуун” Рэнцэн Бат-эрдэнэ

6. Салхич шувуу Зундуй Хангал

7Эрдэнэсийн уулс бүжгэн жүжиг Адажио

8. “Халуун элгэн нутаг” Жанц Бадраа, Цэгмэд Намсрайжав

Ивээн тэтгэгчээр МИГ даатгал ажилласан бөгөөд загвар дизайныг Creative art studio хийж гүйцэтгэсэн байна.

Шинэ цомгийг ҮДБЭЧ-ын Маркетингийн алба дээр худалдаалж байна.

Маркетингийн алба 11323954 88088868 99052944 88023954

Leave a Reply