Grand TheatreМэдээХүлэг минь Бүжиг минь Хүсэл минь авъяслаг хөдөлмөрч гэр бүлийн амжилтын нууцаас тайллаа.

Хүлэг минь Бүжиг минь Хүсэл минь авъяслаг хөдөлмөрч гэр бүлийн амжилтын нууцаас тайллаа.

ҮДБЭЧ-ын бүжиг дэглээч Алтангэрэлийн Даваахүү аавынхаа мэргэжлийг өвлөн авч ардын бүжигчнээр 1992 оноос хойш тасралтгүй 23 жил ҮДБЭЧ-ын алтан тайзнаа хөдөлмөрлөж яваа уран бүтээлч юм.

Ахмад гавъяат бүжигчдээсээ сурч мэдсэн бүхнээ өөрийн уран бүтээлдээ тусган, хойч залуу уран бүтээлчиддээ ардын бүжгээ хөгжүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулж, хүчин зүтгэж яваа бөгөөд түүний дэглэн найруулсан олон бүжиг үзэгчдийн баяр талархалыг хүртсэн байна.

Зураг дээр зүүн талаас Монгол Улсын Гавъяат Жүжигчин Алтангэрэл, бага хүү Соёлын тэргүүний ажилтан А.Батхүү, Төрийн шагналт урлагийн гавъяат зүтгэлтэн С.Сүхбаатар, Монгол Улсын Гавъяат Жүжигчин Г.Зоригт Монгол Улсын Гавъяат Жүжигчин А.Даваахүү нар хамтдаа

Уран бүтээлч гэр бүл гэдэг аав нь Алтангэрэл бүжигчин, дүү нь СТА А.Батхүү бас бүжигчин, хүү нь бүжиглэдэг басхүү гавъяатын эхнэр Цацралсүрэн хүртэл тун эвлэгхэн дуулж гэр бүлийн болон хамт олны хүчийг гайхуулсан сайхан тоглолт боллоо.

С.Сүхбаатар багшийнхаа шахаж, зөвлөсний ачаар бүжиг дэглэхүйн урлагт суралцан хэд хэдэн дэглэсэн бүжигтэй болсон нь “Салхит Шувуу” , “Шилийн богдын салхи” бүжгүүд 2008 , 2009 онд Үндэсний баяр наадмын төрийн хүндэтгэлийн концертод тоглогдсон бөгөөд дотоодын үзэгчдийн төдийгүй жуулчдын үзэх дуртай гайхалтай номерын нэг болгож чадсан их бүжгийнхээ урлагт өшөө ихийг бүтээхийг зорьж яваа гайхалтай авъяаслаг бүжигчин, дасгалжуулагч юм.

Урлагт ивээгдсэн гэр бүлийн цаашдын амьдрал уран бүтээлд ҮДБЭЧ-ын хамт олноос улам их амжилтыг хүсэн ерөөе.

Leave a Reply