Grand TheatreМэдээҮДБЭЧуулгынхан Японы үзэгчдийг бишрүүлсээр

ҮДБЭЧуулгынхан Японы үзэгчдийг бишрүүлсээр

  Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгынхан Япон үзэгчдийг бишрүүлсээр

Япон улсын Ямагата хотод зохион байгуулагдсан JCI байгууллагын 2014 оны Ази номхон далайн бүсийн чуулганаар JCI Монгол байгууллагын “Think Future” төсөл Ази номхон далайн бүсийн шилдэг “Мянганы хөгжлийн зорилтод чиглэсэн төсөл”-р шалгарч JCI Awards хүртсэн юм.

Уг арга хэмжээний хүндэтгэлийн хүлээн авалтанд   ҮДБЭЧуулгын бүжигчид Бадамын хөгжим, ТС.С.Сүхбаатар дэглэлт “Аягат биелэгээ” ,ТШ.АЖ. Д.Лувсаншаравын хөгжим ТС.С.Сүхбаатарын дэглэлт “Чичиргэнэ”, М.Бирваагийн хөгжим, МУГЖ.А.Даваахүү дэглэлт “Салхит шувуу”  бүжгүүдийг бүжиглэж,  Давалгаа хамтлаг Ардын дууны найруулга, Тайгын цуурайг эгшиглүүлж, МУГЖ.С.Эрдэнэцэцэг Япон үндэсний дуу ”Нада соу соуг” дуулж үндэснийхээ урлагийг гайхамшигийг JCI байгууллагын  чуулганд ирсэн зочид төлөөлөгчдөд сонордууллаа.  Мөн Япон улсруу 2014 оны 7 сарын 23-нд Ерөнхийлөгчийн айлчлалд ҮДБЭЧуулгын  “Монголын их хатад” бүжгэн туульсын 9 хатан, Давалгаа тус тус япон улсыг зорьж уран бүтээлээ толилуулаад ирлээ.

Leave a Reply