Grand TheatreМэдээҮДБЭЧуулгын “Монгол урлагийн гайхамшиг” жуулчины тоглолт эхэллээ

ҮДБЭЧуулгын “Монгол урлагийн гайхамшиг” жуулчины тоглолт эхэллээ

Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн чуулга нь 2013 оны жуулчны тоглолтоо 5 сарын 25-ны 18 цагт тоглолтоо эхлүүлж 6 сарын 8-нд албан ёсныхоо нээлтийг Соёл спорт аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулж ажиллахаар бэлтгэж байна.

“Монгол урлагийн гайхамшиг ” тоглолтой өдөр бүр 18 цагаас монгол оронд холоос ирсэн аянчин,жуулчин болон ард түмэндээ ардын урлагийн төрөл зүйлээр нүд баясаан, сонорыг мялааж, сэтгэлийг сэргээн эх орныхоо нүүр царай, зан заншил ёс дэгийг урлагаар дамжуулан сурталчлах үүргээ биелүүлсээр байгаа билээ.

Уг тоглолтонд чуулгын 2013 оны шинэ уран бүтээл Салхины дууль тоглолтын шилдэг номерууд болон ардын урлагийн бүхий л төрөл болох уртын дуу, морин хуур, хөөмэй, ардын бүжиг, үндэсний хөгжмийн гайхамшигт үзүүлбэрүүд хөтөлбөрт орно.

2013 оны 7-р сарын 5 – с эхлэн Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд зориулан “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” баярын тусгай тоглолтоо 7-сарын 15 хүртэл толилуулах гэж байна.

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 323954, 880888868,99052944, утсан дээр өгч байна.

www.mongolian-ensemble.com

Leave a Reply