Grand TheatreМэдээҮлэмжийн чанар дуу эгшиглэхэд түмэн удаа маань хөгжөөсэнтэй тэнцэх буян хурдаг ажээ.

Үлэмжийн чанар дуу эгшиглэхэд түмэн удаа маань хөгжөөсэнтэй тэнцэх буян хурдаг ажээ.

ҮДБЭЧуулга 2015 оны Нэгдүгээр улиралд Дорнийн их соён гэгээрүүлэгч, Говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 212 жилийн ойд зориулан “ҮЛЭМЖИЙН ЧАНАР” цадиг түүхийн дуулалт жүжгээ сар шинийн өмнөхөн 2015 оны 02 сарын 11-нд 19:00 цагаас чуулгын тайзнаа тоглох гэж байна.

Зохиогч: А.Шартолгой

Ерөнхий найруулагч: Н.Болд

Хөгжмийн зохиолч: Р.Бат-Эрдэнэ

Ерөнхий зураач: С.Ариунболд

Бүжиг дэглээч: С.Сүхбаатар

Хормейстр: Д.Алтантуул

Тайзны ярианы зөвлөх: Ж.Дүүрэнбаяр

Э.Нарангэрэл

Монгол Улсын Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын Үндэсний Их Найрал Хөгжим, Ерөнхий удирдаач: Н.Буянбаатар

Гол дүрүүдэд

Равжаа – Б.Батмэнд /МУ-ын соёлын тэргүүний ажилтан/

Дадишуара – Н.Амгалан /МУ-ын соёлын тэргүүний ажилтан/

Мажигханд – Д.Ширмэнтуяа /Монгол улсын гавъяат жүжигчин/

Дулдуйт – Д. Самбуу /Монгол улсын Ардын жүжигчин/

Цогтзул – С. Эрдэнэцэцэг /Монгол улсын гавъяат жүжигчин/

Дүрүүдэд

Номунчимэг – Д.Оюунжаргал /МУСТА/

Буяндэлгэр – Ц. Түмэнжаргал /МУСТА/

Хандма нарт – Х. Эрдэнэцэцэг /МУСТА/

Ц. Нарантуяа /МУСТА/

Манжийн хаан – А.Даваахүү /МУГЖ/

Эрдэнэ хутагт – Э.Чинчулуун

Ноён – Д.Эрхбилгүүн

Хатан –Бямбачулуун

Түшмэл – Г. Энхбаатар

Тайж – Э.Ууганбаяр /МУСТА/

Данигай – Отгонзул

Лам – Д. Амаржаргал /МУСТА/

Өвгөн – Л.Лхамрагчаа

Хүүхэд I – Т.Цацралт

Хүүхэд II – З.Цэцэн-Эрдэнэ /МУСТА/

Залуу – Л. Лхамрагчаа /МУСТА/

Бүсгүй I – Х.Отгончимэг

Бүсгүй II –Д. Оюунжаргал /МУСТА/

АГУУЛГА

Өрөлт – 1: Равжаа хутагт, аян замын явц дунд сүсэгтэн олонтой уулзаж шүлэг

дуулал айлдаж, “Өвгөн шувуу хоёр” дууны ая барих утгаар, ирэх нь

ирдэг, буцах нь буцдаг ертөнцийн жам ёсны тухай үгүүлнэ.

Өрөлт – 2: Тухайн цаг үед, манжийн төрийн далдуур бодлого нь Равжаагийн явах

зам, бүтээл тууривал үзэл санааг чандлан хоригловч түүний авъяас

билиг, оюуны эрч хүчийг хааж чадахгүй гэсэн санааг илэрхийлнэ.

Өрөлт – 3: Мөнх бусын эндүүрэл нь зугаа цэнгэл, бог идээндээ дарагдахын

шалтгаан болж билгүүний нүдээр харахад, уйдаж залхмаар хорвоод

ичиж амьдармаар гэсэн санааг Равжаагийн шүлэг зохиолоор

дамжуулан үгүүлнэ.

Өрөлт – 4: Цагийн өнгө, хүмүүний сэтгэлийн чиг ямар болох тухайд сургамжилсан

хутагтын “Цаасан шувуу”-ны үлгэрээр, хүүхдийн дацангын хоёр шавь

/хүүхдүүд/ ном хаялцах үүднээс хэлэлцэж байгааг илэрхийлнэ.

Өрөлт – 5: Равжаа хутагт бие сэтгэлийг төвшитгэн хоосон чанарын агаарт,

ээжтэйгээ амар амгалангийн оронд уулзаж байгаа уран сэтгэмжийн

үзэгдлийг илэрхийлнэ.

Өрөлт – 6: Үзэхүйяа нүд баясах, сонсохуйяа ухаан саруулсах, үнэртэхүйяа бодол

тайтруулах, хүртэхүйяа таашаал эдлүүлэх, амтлахуйяа сэрэл сэтгэл

дэврүүлэх хүслийн таван хаалгыг нээх үүднээс үзэсгэлэн гоо эмэгтэйг

магтан дуулсан, таван тахилын өргөл аялгууг барина.

“Үлэмжийн чанар ” хэмээх энэхүү гайхамшигт дууг дуулахад мянган цагаан дарь эхийн тарни уншсантай тэнцэхүйц буян хишгийг дууддаг хэмээн сүсэглэдэг билээ.

Тоглолтын маань бас нэг онцлог нь Чуулгын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ 150 гаруй уран бүтээлчид оролцож байгаагаар онцлог юм.

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга маркетингийн алба

Утас 11323954 99052944 96996399 88023954 89070887 89066064

Leave a Reply