Grand TheatreБүгд1962 он “Говийн дуу”

1962 он “Говийн дуу”

Энэхүү концертыг бүтээх уран сайхны удирдлагын багт хөгжмийн зохиолч УГЖ Л.Мөрдорж, бүжиг дэглэгч УГЗ Ц.Сэвжид, хормейстр Д.Мяасүрэн, удирдаач П.Дагважамц, зураач Ц.Доржпалам нар, Зөвлөлтөөс мэргэжилтэн И.И.Олейнина уригдан ажиллаж байжээ.

“Говийн дуу” сэдэвчилсэн концертыг найруулахаар төлөвлөсөн Л.Цогзолмаагийн төлөвлөгөө нь байгууллагын урын сангийн хавтаст хэрэгт хадгалагдсан байдаг. Дан найрал дуу буюу A capello-гоор дуулах “Жинчин”, “Говийн өндөр”, “Таван сүрэг”, Эмэгтэйчүүдийн ансамблиар дуулах, “Бүүвэй”, “Хайрын сэтгэл”, Наймал буюу Октетаар дуулах “Сайхан сайвар морь”, “Суман дэлт”, “Зэлэн дээр”, 3 хүний уртын дуу болон уртын дуучин С.Сүглэгмааг “Идэр жинчин”, “Бодол цолмон”, “Талын таван толгой”, Н.Норовбанзадыг “Алтан богдын шил”, “Сэтэрт баахан шарга”, дуучин Л.Дэлэгийг “Өрнийн өргөн тал” (С.Цоодолын хөгжим), “Хээр халтар”, С.Сэрээтэрийг Ц.Жагдалын хөгжим “Тал нутгийн дуу”, “Хандгайтын халиун буга”,  Г.Дорждэрэмийг “Оюу нан аа”, “Атар говь”, дуучин Г.Түмэндэмбэрэлийг “Хонгор морь”, “Миний дуу”, “Эрүү цагаан болжмор”, дуучин Ш.Намсрайжавыг “Манай нутгийн бараа”, Ц.Жагдалын хөгжим “Галуун цуваа” зэрэг дуунуудыг бэлтгэх, сургуулилах, хөгжим ангид лимбэ, морин хуур, шанз зэрэг зэмсэгт зориулсан гоцлол бүтээл, бүжиг ангид “Цулхирчин”, “Ботго”, “Дудар”, “Хөдөлмөрийн баяр”, “Шаргын говийн ялаа” зэрэг бүтээл бүтээх  зэргийг даалгаж байсан бөгөөд хожим нь Монголын Залуучуудын Ордны уран сайхны зөвлөлийн үзлэг, хяналтаар тэдгээрийн зарим номерыг хасаж байжээ.

Говийн дуу’’концертын программ.

1962 он

 

 

1 “ГОВИЙН ӨГЛӨӨ’’ гэдэг лимбэ хөгжмийн гоцлол хөгжмийн зохиомж Жүжигчин Д.Индрээ лимбэ хөгжмөөр үндэсний найрал хөгжим ба эмэгтэй дуучид хавсран тоглоно.
2 Бүжгийг дэглэсэн УГЗ Ц. Сэвжид     Хөгжмийг зохиосон М.Батбаяр

,”БОТГО”  бүжиг’

Жүжигчин Ж.Дуламжав бүжиглэнэ
3 а. МАНАЙ НУТГИЙН БАРАА

б.ГАЛУУ ЦУВАА

Хөгжмийн зохиосон Ц.Жагдал

Жүжигчин Ш.Намсрайжав дуулж Содномдулам ёочин хөгжмөөр дагаж тоглоно.
4 МОРИН ХУУР ХӨГЖИМД ЗОРИУЛСАН АЯЛГА     Ц.Сүхбаатарын хөгжим Морин хуурчдын чуулга тоглоно.
5 “ЖААХАН ШАРГА”

/Дарьганга ардын дуу/

Дуучин Б.Лхамжав дуулна.
6 Бүжгийг дэглэсэн Д.Нанжид

Хөгжмийг зохиосон УГЗ Л.Мөрдорж

ШАРГЫН ГОВИЙН ЯЛАА

/Домогт бүжиг/

Эмэгтэй бүжигчид бүжиглэж Жүжигчин Ч.Төмөр, Б.Чулуунцэнд, Г.Долгорсүрэн, гурав гоцлон тоглоно.
7  “ХАЙРЫН ДУУ”

/Хөгжмийг зохиосон  Д.Мяасүрэн/

“ БҮҮВЭЙН ДУУ”

/ардын дуу/

Эмэгтэй дуучид дуулж Хөгжимчин Чулуунхишиг хөгжмөөр тоглоно.
8  “ӨӨРИЙН НУТАГ”

/М.А.ДУУ/

“ҮЛЭМЖИЙН ЧАНАР”

/М.А.ДУУ/

Дуучин Д.Надмид дуулна.
9 Бүжгийг дэглэсэн Г.Доржпалам

Хөгжмийг зохиосон С.Баттулга

Говийн  хүүхдүүдийн

“ДУДАР “ бүжиг

Бүжигчид бүжиглэнэ.
10 “ АЙ-НАН-АЙ”

/ардын дуу/

“ ГООЖ НАН-АА”

Дуучин С.Цэцгээ үндэсний  хөгжмийн дөрвөлтэй дуулна.
11 Бүжгийг дэглэсэн УГЗ  Ц.Сэвжид

Хөгжмийг зохиосон УГЖ   Л.Мөрдорж

“ЦУЛХИРЧИН” бүжиг

Бүжигчид бүжиглэнэ.
 

13

 

“ЗЭЛЭН ДЭЭР”

/ардын дуу/

“СУМАН ДЭЛТ”

/говийн дуу/

 

Эрэгтэй, эмэгтэй 8 дуучид эвэр                             бүрээ хөгжмийн хоёролтой  дуулна.

14 “ТООРОЙ БАНЬДИ”

Боржгин дуу

УГЖ Н.Норовбанзад  Хөгжимчин М.Батбаярын морин Хуур хөгжмийн эгшигт дуулна
15 Бүжгийг дэглэсэн И.И.Олейнина

Хөгжмийг зохиосон Т.Чимэддорж

дууны үгийг зохиосон  А.Самбалхүндэв

“ БАЯРЫН БҮЖИГ

  Бүх жүжигчид  тоглоно.

 

Концерт хөтлөгч, жүжигчин: Т.Туяа ,Шагдар

Хөгжмийг удирдан найруулсан: УГЗ Л.Мөрдорж

Бүжгийн удирдагч:УГЗ Ц.Сэвжид

Найрал дууны удирдаач: Д.Мяасүрэн

Концертын зурагчин: Ц.Доржпалам

Хөгжмийн удирдаач: П.Дагважамц

Туслах найруулагч: Цогтоо

Үйлдвэр ангийн дарга: Гомбосүрэн

Оёдлын мастер: Д.Сүрэнхорлоо

Уран сайнхны удирдагч: УГЖ Л.Цогзолмаа

Leave a Reply