Grand TheatreБүгд1963 он “БҮЖГИЙН ҮДЭШЛЭГ” концерт

1963 он “БҮЖГИЙН ҮДЭШЛЭГ” концерт

Уг концертын зорилго нь:

  • Монголын бүжгийн урлагийн олон талыг харуулах

  • Манай орчин үеийг бүжгийн урлагаар магтан харуулах

  • Биеийн гуа сайхны, залуу насны цог жавхааг бахдах.

Концертын хэлэх утга нь:

Монгол Ардын бүжиг нь өөрийн онцлог хэлбэртэй ба түүгээр амьдралын олон талыг уран гоёор тусган харуулж болно гэсэн санааг хэлнэ.

“БҮЖГИЙН ҮДЭШЛЭГ” КОНЦЕРТЫН ХӨТӨЛБӨР

1

”ЗУНЫ ҮДЭШ”  эрэгтэй, эмэгтэй тойрон бүжиг

 Хөгжмийг зохиосон УГЖ Л.Мөрдорж

Бүжгийг дэглэсэн УГЗ Ц.Сэвжид

Бүх бүжигчид тоглоно.

2

“ДЭЭВЭР ДЭЛСЭМ САЛХИ”

Д.Мяасүрэнгийн хөгжим

“ ҮЙЛДВЭРИЙН ЦЕХЭД”

Г.Балжиннямын хөгжим

Эмэгтэй дуучдын чуулга дуулна.

3

 “НЭХМЭЛЧИН БҮЖИГ”

Хөгжмийг зохиосон Л.Баасанхүү

Бүжгийг дэглэсэн Д.Долгор

Бүжгийн жүжигчид бүжиглэнэ.

4

“ЭРТНИЙ БҮЖИГ”

Хөгжмийг зохиосон УГЖ Б.Дамдинсүрэн

Эмэгтэй бүжигчид бүжиглэнэ.

5

“ЭРДЭНЭС БҮЖИГ”

Хөгжмийг зохиосон Д.Батцэнгэл

Бүжгийг дэглэсэн Г.Долгорсүрэн

6

“ЖОНОН БҮЖИГ” 

Хөгжмийг зохиосон М.Батбаяр

Бүжгийг дэглэсэн  М.Жавзан

Бүжигчин С.Жавзмаа гоцолж

Бүжигчид хамтран бүжиглэнэ.

7

 “ДАРЬГАНГА БҮЖИГ”   

Хөгжмийг найруулсан  Д.Мяасүрэн

Бүжгийг дэглэсэн Г.Долгорсүрэн

Бүжгийн жүжигчид бүжиглэнэ.

8

“ МИНИЙ САЙХАН ЭЭЖ”

Э.Чойдогийн хөгжим

“ГОЁХОН ЧИМЭГ ЮМ УУ ДАА”  

Г.Бирваагийн хөгжим

Дуучин  С. Цэрэндолгор дуулна.

9

“ДАРХАДЫН ТАЛ ХЭНГЭРЭГТ” бүжиг

Хөгжмийг зохиосон Л.Баасанхүү

Бүжгийг дэглэсэн УГЖ С.Лувсангомбо

Бүжгийн жүжигчид бүжиглэнэ.

10

“ШАРГЫН ГОВИЙН ЯЛАА” домогт бүжиг

Хөгжмийг зохиосон УГЖ Л.Мөрдорж

Бүжгийг дэглэсэн Д.Нанжид

Бүжгийн жүжигчид бүжиглэнэ.

11

“ОЙРАД МОНГОЛЫН БИЕЛГЭЭ”   

Бүжгийг дэглэсэн УГЗ Ц.Сэвжид

Хөгжмийг зохиосон Л.Баасанхүү

Бүжгийн жүжигчид бүжиглэнэ.

12

“ КАЗАК БҮЖИГ” 

Хөгжмийг зохиосон П. Дагважамц

Бүжгийг дэглэсэн Г.Доржпалам

Бүжгийн жүжигчид бүжиглэнэ

13

”НҮГЭЛ БУЯН” киноны МЯДАГМААГ-ийн дуу

УГЖ Д.Лувсаншаравын хөгжим

Дуучин Ж.Нансалмаа дуулна.

“ХАР МОРЬ”

Ардын дуу

14

“ХӨДӨЛМӨР БҮЖИГ”     

Хөгжмийг зохиосон Л.Баасанхүү

Бүжгийг дэглэсэн УГЖ С.Лувсангомбо

Бүжгийн жүжигчид бүжиглэнэ.

 

Концерт хөтлөгч: Х.Уртнасан  ∕Хожмын Монголын дуурийн хатан хаан ∕

Leave a Reply