Grand TheatreБүгд1969 он “Нэгдэлчдийн дуу”

1969 он “Нэгдэлчдийн дуу”

  1. Өнөөг хүртэл олны бишрэлийг төрүүлсээр байгаа “Жалам хар” бүжиг Нэгдэлчдийн ойн хүндэтгэлийн тоглолтод захиалгаар бүтээгдэж, чуулгын концертын хөтөлбөрт хожим хойно орсон байна. Хөгжмийн зохиолч Э.Чойдог “Жалам хар” бүжигтээ “Монголын сайхан орон” киноны хөгжмийн хурдан хэсгээсээ авч, дунд удаан хэсэгтээ ардын бүжгийн бий биелгээний хэмнэлд нийцүүлсэн шүлгийг яруу найрагч Л.Дагвадоржид захиалан бүтээлгэж,  зураач Ц.Доржпаламын ур хийцээр хувцсыг хийж, бүжгийн нэрт мастер Ц.Сэвжидийн дэгээр төрөн гарч, анх дөрвөл бүжигчнээр тайзнаа амилсан түүхтэй бүтээл юм. Хожим энэхүү бүжгийн хувцсыг зураач Я.Үржнээ шинэчлэн гурвал бүжигчин бүжиглэх болж ирснээр “Жалам хар”-ын шинэ түүх эхэлсэн билээ.

НЭГДЭЛЧДИЙН ТУХАЙ “ЯЛАЛТЫН ДУУ” КОНЦЕРТЫН ХӨТӨЛБӨР.

 

“МАЛЧНЫ БАЯР” Дарамзагдын хөгжим

Найрал дуучидд, Үндэсний найрал хөгжимтэй дуулна. Удирдаач Жамсранжав

“ТҮЛЭЭЧИН БҮЖИГ” Альмухаметовын дэглэлт Мөрдоржийн хөгжим, Эрэгтэй бүжигчид бүжиглэнэ.
“АЛТАН ТАРИА Дашнямын хөгжим
“СААЛЬЧИН” Дарамзагдын хөгжим, Эмэгтэйчүүдийн чуулга дуулна.

“НЭГДЭЛЧДЭД ЗОРИУЛСАН ЕРӨӨЛ”   Идэрбатын зохиол,   Жүжигчин Идэрбат уншина.

“ХОНЬЧИН БҮЖИГ” Альмухаметовын дэглэлт,    Шагдарсүрэнгийн дэглэлт

Бүжигчид бүжиглэнэ. Гоцлон бүжиглэгч Ц.Лхамжав

“МАЛЧДЫН УРАЛДААН”  Даваадоржийн хөгжим

“ НЭГДЭЛЧДИЙН ТУХАЙ ДУУ Дарамзагдын хөгжим,  Найрал дуучид, Үндэсний найрал хөгжимтэй дуулна. Гоцлон дуулагч Цэцгээ, Банзрагч

“ХАВАР” БҮЖИГ     Альмухаметовын дэглэлт     Бандийн хөгжим  Эмэгтэй бүжигчид бүжиглэнэ   Гоцлон дуулагч  УГЖ Түмэндэмбэрэл

“ҮХЭРЧИН ХҮҮ”  Монгол ардын дуу

“АТАР ДУУДАЖ БАЙНА”  Бүтэдийн хөгжим Эрэгтэй дуучдын чуулга, ёочингийн дөрвөлтэй дуулна.

“ШИЛИЙН ДАВАА”     Ардын дуу

“ТЭРХИЙН ГОЛЫН ХҮҮХНҮҮД”  Батцэнгэлийн хөгжим Дуучин Хоролсүрэн,, Балчинсүрэн нар хослон дуулж, Батсүх, Мөнхбаяр нар Эвэр хөгжмөөр хөгжимдөнө

“СААЛЬЧИН” БҮЖИГ  Сэвжидийн дэглэлт Бандийн хөгжим  Бүжигчид бүжиглэнэ

“ЭРҮҮ ЦАГААН БОЛЖМОР” “ЦООХОР МОРЬ”       Ардын дуу УГЖ Дорждэрэм үндэсний хөгжмийн  гурвалтай дуулна

“ИДЭР ЖИНЧИН” Ардын урт дуу Дуучин Сүглэгмаа, Батбаярын морин хууртай Дуулна

“АДУУЧИН” БҮЖИГ Альмухаметовын дэглэлт, Шагдарсүрэнгийн хөгжим Бүжигчид бүжиглэнэ.

“МИНИЙ БОРЛОГ МОРЬ”  , “БОЛЗОО”     Цаатан ардын дуу Дуучин Надмид, Самбалхүндэвийн нан хөгжимтэй дуулна

“ЧАНДМАНЬ ТАМГАТАЙ ЗЭЭРД”       Гомбын хөгжим

“МОРЬ Л ЮМ” Дөрвөд ардын дуу, Дуучин Нансалмаа үндэсний хөгжмийн дөрвөлтэй дуулна

“МОНГОЛ НУТГИЙН ҮЗЭСГЭЛЭН”  Цоодолын хөгжим

“ДӨРВӨН УЛИРАЛ” УГЖ Норовбанзад үндэсний найрал  хөгжимтэй дуулна

“ЭХ ОРНЫ ТУХАЙ ДУУЛНА” Дарамзагдын хөгжим Найрал дуучин найрал хөгжимтэй дуулна  Гоцлол дуулагч Лувсандамдин

УРАН САЙХНЫ УДИРДАГЧ  ∕ЦЭРЭНДОРЖ∕

Leave a Reply